Монгол хүн анх удаа ОУОХ-ны комиссын гишүүн боллоо
Олон улсын олимпийн хорооноос өчигдөр Олон улсын олимпийн хорооны комиссуудын шинэ бүрэлдэхүүнийг зарлахад ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчин комиссын гишүүнээр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагааныг томилов. Ингэснээр Монгол хүн анх удаа ОУОХ-ны комиссын гишүүн болж байна.
Олимпийн нэрт зүтгэлтэн Ш.Магван 1977-2007 онд ОУОХ-ны гишүүн, 2007 оноос ОУОХ-ны хүндэт гишүүнийг сонгуульт ажил хашиж яваа билээ. Ж.Отгонцагаан нь МҮОХ-ны гадаад харилцааны референт, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа юм. Түүнчлэн Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулжээ.
URL: