ЦАГДААГИЙНХАН ЭХ ОРНОО ХАМГААЛАН ӨМӨӨРСӨН БОЛГОНЫГ МӨШГИЖ, ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЖ, НУХЧИН ДАРАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

tsagdaaТӨРД БАЙГАА ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙНХАН ЭХ ОРНОО ХАМГААЛАН ӨМӨӨРСӨН БОЛГОНЫГ МӨШГИЖ, ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЖ, НУХЧИН ДАРАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА.
ОДОО ТА НАРААС АЙДАГ ЦАГ ДУУССАН. БИД ОЛУУЛАА БОЛСОН.
МОНГОЛ ЯЛЖ ЦАГ САЙХАН БОЛНО, ТЭР ҮЕД АРД ТҮМЭН ТА НАРТАЙ БОЛОН ЭЗЭДТЭЙ ЧИНЬ ХАТУУ ТООЦОО ХИЙХ БОЛНО!!!

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр Сүхбаатар талбай дээр гурван эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийж оффшорчдод хариуцлага хүлээлгэхийг шаардаж Сүхбаатарын талбайд бусдыг уриалан дуудсан билээ.
Тэгвэл энэхүү жагсаалыг зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэ фэйсбүүк цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нүцгэн жагсаал хийсэн 3 эмэгтэй байна. Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очиж баривчлах гэсэн байна лээ.
Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ намайг Болор-Эрдэнэ гэдэг. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ. Бид нарын тэмцэл дөнгөж эхэлж байна!” гэв.
Бид хүлцэнгүй боол байсан нь дууссан! Одоо Хүлцэхгүй хүчтэй тэмцэнэ!


URL:

Сэтгэгдэл бичих