Улаанбаатарт өдөртөө 0-2 градус хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд анхааралд: Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Байдраг, Богдын гол орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
URL: