Эмэгтэйчүүдийн баяраар 25 эмэгтэй эрүүлжүүлэхэд оржээ

148903920758c0ef6763539Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр хоёр өдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Баярын өдрүүдэд эмэгтэйчүүд архи дарс хэтрүүлсэн үедээ гэртээ агсам согтуу тавьж эрүүлжүүлэхэд хоносон тохиолдол байна.

Тодруулбал, энэ сарын 7,8-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд нийт 25 эмэгтэй эрүүлжүүлэхэд хоножээ. Үүний 15 нь ар гэртээ агсам согтуу тавьсан бол найм нь баар цэнгээний газар танхайрч хэв журам зөрчсөн гэх шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих