Замын цагдаад торгуулсан мэдээллийг устгадаг байсан хакерыг баривчилжээ

a74bf5c1ad5668b0bigНийслэл Улаанбаатар хотод автомашинаар зорчиж явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийхөө төлөө торгуулсан мэдээллийг  интернетээс устгадаг байсан хакер залууг хууль сахиулагчид баривчилсан байна.

Замын цагдаагийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт халдаж торгуулийн тухай мэдээллийг хэд хэдэн удаа устгасан 25 настай залууг цагдаагийнхан ийн саатуулжээ.

Урьдчилсан мэдээллээр хакер залуу хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нартай  тохиролцож захиалагчийн торгуулсан тухай мэдээллийг удирдлагын төвийн мэдээллээс арилгадаг байсан гэнэ. Түүнийг одоо хууль сахиулагчид төрийн байгууллагад хохирол учруулсан гэж буруутгаж Эрүүгийн цагдаагийн газрын интернет гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байна.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих