Фэйсбүүк дэхь луйвар хэрээс хэтэрлээ

148903055858c0cd9e51e4fФэйсбүүк дэхь лайкны “гуйлгачид” хэрээс хэтэрлээ. Нүүр номыг иргэд хоол хүнс шиг хэрэглэдэг болсон энэ цаг үед хортой мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацаж тавихдаа хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй авирлаж байна. Манайхан ч лайк дараад азтан болчихно гэсэн маанаг бодолдоо бүр итгэсэн бололтой.

Сүүлийн үед “Манай пэйж хаягт лайк дарж нэгдэж аз гэж бичээд шэйр хийгээд та азтан болчихно” гэсэн зар хүчтэй давалгаалсан. Бүр машин жийпний зураг тавьж байгаад цахим сүлжээ хэрэглэгчдийн тархийг угаасан үйлдлүүд яваад байсан. Энэ асуудал намжсан бол одоо орон сууцны азтан шалгаруулна гэсэн лайк цуглуулалтад иргэд хошуурч эхэллээ. Энэ бол арай дэндсэн луйвар юм биш үү. Хэдхэн цагийн өмнө нээсэн энэ пэйж хаяганд хэтэрхий их итгэсэн хүмүүс хэдэн зуугаараа лайк дарж, шэйр хийж байна.

Хуурамч явуулгатай ийм юманд итгэх гэнэн зангаа хэзээ гээх юм бэ монголчуудаа. Нэг хэсэг сүлжээний бизнест ороод хохирогч болсон хүмүүс одоо орон сууц, машины хуурамч хаяг нээсэн пэйж хаягнуудад хууртагдаж гүйцлээ. Гэнэн зангаа гээж сураач. Нөгөөтэйгүүр зарим нэг пэйжийн нэр барьж хуурамч зар тарааж байгаа хууль бус үйлдлүүд байна. Жинхэнэ пэйж нь бид ийм зар гаргаагүй шүү гэж анхааруулсан байна. Ингэж лайк цуглуулаад нэрээ өөрчлөөд цааш зардаг байхгүй юу даа. Өнөө өглөө гэхэд нэгэ том шагналтай фэйсбүүк уралдаан зарлагдсан. Хүн бүр өөрийнхөө хаяг руу шэйр хийж харагдах юм.

Тухайлбал, Хамгийн том шагналтай фэйсбүүк уралдаан гэнэ 61.45 мкв талбайтай 2 өрөө байрны хонжвортой уралдаан. Цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд True-L хотхонд 6 давхарт, урагшаа харсан 2, зүүн тийш 1 цонхтой 2014 онд ашиглалтанд орсон, хүн амьдарч байсан, маш цэвэрхэн. Уралдаанд оролцох заавар : 1.Манай фаже дээр лайк дарах 2.Энэ постыг лайк дарах 3.Энэ постыг шаре хийх 4.Энэ постон дээр #Аз гэж бичих Энэ шалгуурыг гүйцэтгэснээр та байртай болж чадна. Таньд амжилт хүсье!!!

Иймэрхүү юманд битгий автаж, цаг заваа үрж, бас сэтгэлзүйгээрээ тоглуулж байгаачээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих