БНХАУ хоёр Солонгостой хэрхэн учраа олох вэ?

the_first_of_two_terminal_high_altitude_area_defense_thaad_interceptors_is_launched_during_a_successful_intercept_test_-_us_army_1Геополитикийн асуудлын хувьд дарьтай торх мэт байдаг Зүүн Азийн байдал улам л хурцдаж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг Малайзд хөнөөсөн, АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж БНАСАУ-ын зүгээс гурван ч пуужинг Япон тэнгист зүглүүлэн харвасан нь байдлыг улам хүндрүүлээд байгаа юм.

2sesrj3-640x479

Юуны өмнө Малайз болон Умард Солонгосын харилцаа Ким Жөн Намын үхлээс болж хурцадмал байдалд ороод байгаа. Куала Лумпур Умардын Элчин сайдыг нутгаасаа хөөсний дараа Пхеньян ч хариу арга хэмжээ авч тус улсад оршин суугаа малайз иргэдийг нутгаасаа гарахыг хориглож, нэг ёсны барьцаанд аваад байгаа юм.

Умардын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг өөрийн ивээлд байлгаж, одоогийн удирдагчийн зөрүүд занг номхотгоход үе үе ашигладаг байсан гэх хятадууд чухал хөзрөө алдсанд ихэд бухимдалтай байгаа гэнэ. Тэр даруйд нь Хятад улс Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон нь Пхеньяныг ч тэвдүүлээд амжсан. Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ри Кил Сун Бээжинд айлчилж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж нүүрсний импортыг сэргээх талаар ярилцсан ч Бээжингийн тал нүүр өгөөгүй тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

104293581-GettyImages-158410560.600x400

Хэдхэн хоногийн өмнө Япон тэнгист харвасан Умард Солонгосын зэвсэгт хүчний гурван баллистик пуужин өнгөцхөн харахад АНУ, БНСУ, Япон улсад өгдөг сануулга, сүрдүүлэг гэх боловч үнэндээ Бээжинд хандаж нүүрсний импортыг сэргээхээр хийсэн сүрдүүлэг давхар явсан гэдгийг судлаачид онцлоод байгаа юм.

Хятад улс өнгөрсөн жилд Хойд Солонгосоос 3,18 тэрбум ам.долларын нүүрс импортолжээ. Хойд Солонгосын экспортын дийлэнх хувийг нүүрс бүрдүүлдэг ба Хятадад нүүрс гаргах нь тус улсын хэврэг эдийн засгийг тэтгэдэг гол хүчин зүйл нь болдог юм. Тиймээс л Бээжин Умардын эмзэг цэгт хатгаж, хариуд нь Пхеньян сурсан зангаараа пуужин хөөргөж байгаа нь энэ бололтой.

the_first_of_two_terminal_high_altitude_area_defense_thaad_interceptors_is_launched_during_a_successful_intercept_test_-_us_army_1

Хятадын төрийн зөвлөх Ян Жэйчи мягмар гаригт Вашингтонд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзаж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцсэн. Ян Жэйчи нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш АНУ-д айлчилсан Хятадын анхны төрийн өндөр албан тушаалтан юм.

Ерөнхийлөгч Трампын байр суурь, эвгүйхэн мэдэгдлүүдээс шалтгаалаад хүлээлгийн байдалд орчихоод байсан Вашингтон, Бээжингийн улс төрийн харилцааг Пхеньяны харвасан пуужин яаравчилсан горимд оруулж байна гэж тайлбарлаж ч болох.

Дээрээс нь Өмнөд Солонгос пуужингийн довтолгооноос хамгаалах ТHAAD систем суурилуулж байгаа Хятад улс эрс эсэргүүцэж мөн л эдийн засгийн хариу арга хэмжээ авч эхэлсэн. Умардын эдийн засагт хятадууд нүүрсний импортоор нөлөөлж чадаж байгаа бол Өмнөд Солонгост өгөх сануулга нь аялал жуулчлалын хориг.

Сүүлийн жилүүдэд Хятадын жуулчдын ихээр зорчдог гол газруудын нэг нь Өмнөд Солонгос болоод байгаа.  2016 оны байдлаар тус улсад хөл тавьсан нийт жуулчдын 47 хувь нь зөвхөн Хятадаас иржээ. Ялангуяа аялал жуулчлалын чөлөөт бүс болох Чежү аралд зочлох хятад жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа.

THAAD системийг байрлуулсанд Бээжингийн тал дургүйцлээ энэ маягаар илэрхийлж байна. Харин Сөүл Хойд Солонгосын сүрдүүлэг, заналхийллээс улсаа хамгаалах цор ганц зорилготой хэмээн үйлдлээ зөвтгөж байгаа. БНХАУ хоёр Солонгостой хэрхэн хэл амаа ололцож, асуудал цаашид яаж шийдэгдэхийг олон улсын шинжээчид анхааралтай ажиглаж байна.

 

POLITIK

 


URL:

Сэтгэгдэл бичих