Дуудлагын жолоочоор үйлчлүүлэхдээ анхаараарай

385rbcfdofu582meocnv6jfc19_bБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ. Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг тийнхүү залилдаг байсан нь тогтоогдсон байна.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Уг этгээд нь шүүхээр өмнө ял шийтгэгдэж байсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих