Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Монгол Улсын иргэн, 38 настай Д.Довчин гэгч ХБНГУ-ын Лейпциг хотноо хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн нь тогтоогдсон байна.

 

Энэ хэрэг өнгөрсөн оны 4 сараас эхлэн гарсан бөгөөд хэргийн талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр саяхнаас шуугиж эхэлжээ. Учир нь өнгөрсөн сарын 27-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын иргэн Д.Довчин гэгч 43 настай Марии, 40 настай Анжа нарыг мөчлөн хөнөөж, бассейнд хаясан хэмээн хэргээ хүлээсэн байна.

7985

Түүгээр барахгүй энэ хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч “Bild” сонинд өгсөн ярилцлагдаа Довчингийн хэргийг нэлээд өргөн хүрээнд дахин шалгаж байгаа гэж ярьснаас үзвэл энэ хэргийн талаар дахин шинэ баримт гарч ирэх буюу хохирогчийн тоо нэмэгдэх ч магадлалтай байгаа аж.

Тус улсын цагаагдийнхан хэрэг гарсан байшинд үзлэг, шалгалт хийж, ямар шалтгааны улмаас хоёр бүсгүйтэй танилцаж, улмаар аминд нь хүрэх болсныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Монгол Улсын иргэн Д.Довчин Герман улсад амьдардаг бөгөөд эхнэр нэг хүүгийн хамт амьдардаг аж.

http://www.24tsag.mn/content/146814.shtml


URL:

Нэр: Zochin Огноо: 8 March 2017

Shivshgiin yumnuud ulsiin ner xund gutaax yum

Сэтгэгдэл бичих