Зам тээврийн сайд Д.Ганбат хандив нэрээр албан хаагчдынхаа “халаасыг ухах” гэж байна уу

39tpuu0ksk2pb537ud8g7hqr4dМанай улсын эдийн засаг хүндхэн байгаа нь үнэн. Ингэж доройтсоор байгаад дампуурчихвал яана гэсэн айдас иргэдийн дунд их байгаа нь ч үнэн. Ямар сайндаа л улс орноо дампуурахыг харахыг хүсээгүй иргэд сайн дураараа улсдаа хандив өгч байхав. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр МУ-ын гавьяат эдийн засагч Б.Сосоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг зарим иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Түүний дотор улстөрчид ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаа мэдэгдээд буй.

Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэсэн ч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож, Сангийн яам ч хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээж, дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, мэдээлэхээр болоод байгаа билээ. Тэгвэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол улсаа хямралаас гаргахаар иргэд нийт 127 сая төгрөгийн хандив өгчээ.

Гэвч дайны хажуугаар далим гэгчээр хандив нэрээр ажилчдынхаа халаасыг ухах оролдлого хийж байгаа газрууд мэр сэр гарсаар байгаа бололтой. Уг нь хандив гэдэг ямар нэгэн сайн үйлсийн төлөө зохион байгуулж буй мөнгө цуглуулах компанит ажил. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр. Гэтэл дарга цэрэг нь тушаагаад ажилчдынхаа нэг өдрийн цалинг нь шууд хамж авч байгаа нь албан хаагчдын эгдүүцлийг төрүүлж байна. Иргэний нисэхийн Ерөнхий газар бол хэдэн мянган албан хаагчидтай байгууллага. Гэтэл цагаан сарын өмнөх нь тус байгууллагын удирдлагууд бүх ажилчдынхаа нэг өдрийн цалинг улсад хандивлахаар арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Нэг талаараа энэ нь улсад тустай. Эдийн засгаа аврах гэсэн сэтгэл дор иргэд нэгдэж чаддаг шүү гэдгийг эрх баригчдад харуулна. Гэвч нөгөө талаараа албан хаагчдын цалин мөнгө, цаашлаад ар гэрийн асуудал болно. Уг нь улс орны эдийн засгийг жирийн нэгэн төрийн албан хаагч хямраагаагүй. Буруу бодлого ярьж, түүнийгээ хэрэгжүүлсэн эрх баригчдын хариуцлагагүйн алдаа. Гэтэл түүнийг нь албан хаагчид залруулна гээд цалингаасаа хасуулна гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт.

Хамгийн харамсалтай нь Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд улсдаа нэг өдрийн цалингаа өгөхгүй гэсэн албан хаагчдаа нүд үзүүрлэж эхэлжээ. Дээрээс өгсөн тушаал хэмээн мундагдаж гарын үсэг зуруулах гэж байгааг нэгэн албан хаагч нь цахимд дэлгэсэн байх юм. Улсад нэг өдрийн цалин тийм ч их тус нэмэр болохгүй. Харин албан хаагчийн ар гэрт бол хэдэн хоногийн хоол хүнс. Ядаж байхад төрийн албан хаагчдын цалин нь бага амьдралдаа хүрэлцдэггүйг ч хэлэх үү.

Иргэний нисэхийн Ерөнхий газрынхан албан бичигтээ Зам тээврийн сайдын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн дагуу гэжээ.  Тэгэхээр энэ хандив нэрээр ажилчдынхаа халаасыг ухах арга хэмжээ зөвхөн ИНЕГ-аар дуусахгүй нь. Зам тээврийн яаманд харьяалагддаг бүх төрийн байгууллагуудын албан хаагчид энэ “халдлагад” өртөх нь ээ. Зам тээврийн сайд Д.Ганбатыг уг нь салбарынхан нь насаараа энэ салбарт ажилласан, туршлагатай “өөрийн хүн” хэмээн их л таатай хүлээж авсан. Гэвч тэрбээр салбарынхаа гол ажлыг нугалдаг албан хаагчдынхаа итгэлийг ийнхүү “халаас ухаж” хариулжээ.

24tsag.mn


URL:

Нэр: ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР Огноо: 7 March 2017

БОЛЬЁ ОО

Нэр: Anonymous Огноо: 8 March 2017

НААД ГАНБАТ ГЭЖ ЭРДЭНЭТИЙН 49%~ИЙН ЛУЙВАРЧИН ЧИНЬ ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ ХОЕРООСОО БИДНИЙ МИНИЙ ОХИНЫ МИНЬ МЕНГИЙГ ГАРГАЖ ЕГ!!!!!!! НЯМДОРЖ ОО ЧИ Л ЧАДНА!!!!! ЭНМУУ ХОВДЫН БЯМБАЦОГТ МИЕЭГИЙН ЭНХБОЛД ХОЕР ХУДЛААА ШУУУ!!!!!! БЯМБАЦОГТ ЧИНЬ ЕЕРЕЕ ТЭНДЭР БЯМБАЦОГТ НЭРТЭЙ БАЙСИЙЙЙЙЙМАААААА!!!!!!!! НИСЭХИЙН БАТМЕНХ ДАРГА БИЧИЖ БАЙНА!!!!

Нэр: Иргэн Огноо: 9 March 2017

Цасны баяр гэж хэнд ч хэрэггүй юм энэ Бямбад хийж байгаа сурагтай. Ирэхгүй бол цалингаас хасна ч гэх шиг.
Тэр мөнгөө төрд хандивлаасай. Цасны биш шалбаагны баяр болох болов уу.

Нэр: Anonymous Огноо: 10 March 2017

Ганбатыг АТГ шалгах хүний нэг.Эрдэнэтийн Гок-д байхдаа хөрөнгөжсөн хүний нэг гэж олон хүмүүс ярьдаг.олон ч компанитай хүн

Сэтгэгдэл бичих