Москва хотын цагдаагийн шуурхай ажилтнууд гадаадын дипломат Төлөөлөгчийн газрын мэдлийн байрны хонгилд Нууц казино ажиллаж байсныг илрүүллээ

527-14888507842ОХУ-ын мэдээллийн Лайф агентлаг 2017 оны 3 дугаар сарын 6-ны орой сайтаараа /life.ru/ дамжуулан сэтгүүлч Екатерина Юмановагийн бичсэн “ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МОСКВА ДАХЬ МОНГОЛЫН ДИПЛОМАТ КОРПУСЫН МЭДЛИЙН БАЙРАНД АЗ, ЁНДОО ҮЗДЭГ РУЛЕТ ТОГЛООМЫН КАЗИНО АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ” гэсэн мэдээ цацаж эхлэв. Уг мэдээллийг бүрэн эхээр нь орчуулав.

Арбатын өргөн чөлөөнд байрлах нэгэн байрны хонгилд 1 сая долларын үнэ бүхий 17 автомат тоглоомын машин, 5 рулетын ширээ бүхий нууц казино ажиллаж байжээ. Мөрдөн шалгалтаар Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газартай хаяа залгаа энэ байр нь Монголын Засгийн газрын мэдлийнх болох нь тодорхой болжээ. Хотын Цагдаагийн газар энэ хэрэг явдалд эрүүгийн хэрэг үүсгэж, Дипломат төлөөлөгчийн мэдлийн байранд ямар, арга замаар казино ажиллах болсныг илрүүлэхээр ажиллаж байна.
Цагдаагийн алба  нууц ажилтныхаа ирүүлсэн “Эрхэм хүндэт Александр таныг эмчилгээний йогийн клубээр хүссэн цагтаа үйлчлүүлнэ үү. Курс эмчилгээ эхний удаад үнэ төлбөргүй. Хаяг: Москва, Каменная гудамж,  Слобода, 1. гэсэн зараар нууц казино үйлчлүүлчээ татаж байна гэсэн мэдээг шалгаж эхлэв. Ажиллагаа эхлэнгүүтээ л шуурхай ажилтнуудын нүдийг бүлтийлгэж орхив. Дээрх хаяг нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамных байх нь тэр. Йогийн клубын орц  нь энэ байрны Спасопесковский переулок, 7/1 гэсэн хаягтай байв.
Отоонд сууж байсан ажилтнуудад ихэвчлэн үнэтэй машин унасан, нэр хүндтэй байхаар, бүдүүн бүдүүн эрчүүл  орой, үдэш болонгуут йогийн клубт ирж байгаа атлаа ямар ч солих хувцсаа хийсэн цүнх, алчуур энээ тэрээгүй ирж байгаа нь анзаарагдав.
Шуурхай ажилтнууд байранд орж, 3 давхарт гарахад зүүн жигүүрт нь электрон цоожтой, төмөр хаалганы цаана клуб байрлаж байв.Дотогш ороход тэнд автомат тоглоомын машинууд, рулетын ширээ, амралтын өрөө, хясаа солих касстай жинхэнэ нууц казино байж байх нь тэр. Кассаас нь 20 сая рубль гарч ирлээ. Казинод бооцоо хураагч, дилер, касс, хамгаалагч гээд 10 шахам хүн ажиллаж байв. Жижүүр болох залуу эр  шуурхай ажилтнуудад энд ажиллахад 2 дахин илүү цалин өгдөг, би бүр шинэ Audi авч амжсан гээд
Казиногийн орлого хотын нэг компаний дансанд шилждэг, тэндээсээ ихэвчлэн  Land Cruiser зэрэг үнэтэй жийпны шинэ загваруудыг бөөний үнээр худалдан авч, Кавказ руу аваачин өндөр үнээр зардаг гэж мэдүүлсэн байна.
Цагдаагийн байгууллага хууль бус, мөрийтэй тоглоомын бизнес эрхэлсэн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба яаж гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байранд мөрийтэй тоглоомын газар ажиллах болсныг илрүүлэхээр ажиллаж байна. Энэ байшин нь Монголын Улсын Засгийн газрын өмчид бүртгэгдсэн байдаг.
Монголын дипломат төлөөлөгчдөөс хэн нь энэ казинотой холбоотой болохыг илрүүлэхээр ажиллаж байна.Энэ хэрэг цаашид ОХУ-ын хууль тогтоомжийг  зөрчөөд зогсохгүй, олон улсын дипломат харилцааг зохицуулдаг Венийн конвенцийг ч зөрчсөн болж даамжрах нь.
Энэ байранд Монгол Улсын Консулын газар байрладаг. түрээслэдэггүй учир казино хэрхэн бий болсон нь ихээхэн сонирхолтой байна гэж цагдаагийн ажилтан мэдэгдлээ. Ажиглагчид энэ хэрэг явдал Монголын дипломат ажилтнуудыг цочоохгүй биз. Тэд удалгүй агуулах сав, өрөө байраа түрээслэсэн гэрээ гаргаж ирж тэнд юу хийдгийг мэдэхгүй гэцгээнэ гэж өмгөөлөгч Руслан Коблев манай агентлагт мэдэгдлээ.
Орчуулсан Г.Чойжилсүрэн
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих