Д.Пүрэвдаваа: Иргэдийн сонголт эцсийн шийдвэр байх ёстой
Баянзүрх дүүргийн шинэ Засаг даргыг батламжлах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүхээс өчигдөр хүчингүйд тооцов. Үүний дагуу тус дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа ажлаа хүлээн авлаа. Түүнийг өчигдөр ЗДТГ-т ирэхэд намын гишүүд, сонгогчид, дүүргийн иргэд олноор цугласан байв. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж хүчингүй болсон тухай өөрөө мэдэгдлээ. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Баянзүрх дүүргийн ИТХ-аас нийслэлийн Засаг даргын гаргасан хоёр захирамжийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан. Хүлээж авна гэдэг эцсийн хариу биш. Гаргасан шийдвэрийг түр түдгэлзүүлж байна гэсэн үг. Үйлчлэлийг нь царцааж байна гэж ойлгож болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга хэвлэлийн бага хурал хийснийг харлаа. Хуулийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авахад өнөөдрөөс намайг ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн. Дүүргийн Тамгын газрын дарга цагдаагийн байгууллагад хандаж 14:30 цагаас өмнө дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын байран дээрээ ирээд байна.
-Баянзүрх дүүргийн АН олонх хэвээрээ байгаа гэсэн үг үү?
-Шүүхээс зургаан нэр дэвшигчийн гэм буруугүйг баталсан шийдвэр гаргачихаад байхад дүүргийн Сонгуулийн хороо тухайн өдөр нь өөрийнхөө гаргасан тогтоолыг хүчингүй болгоод эргээд нөхөн сонгууль зарласан. Энэ нь шүүхийн шийдвэрийг эс үйлдсэн явдал болсон. Өөрөөр хэлбэл, хүнийг ажлаас нь хууль бусаар халахад шүүхээс ажилд нь буцааж ав гэсэн шийдвэр гарсан. Гэтэл тэр өдөрт нь ажилд нь авсан захирамж гаргангуутаа эргээд халах захирамж гаргаж байгаатай адил. Тэгэхээр Сонгуулийн хороо цаашид үйл ажиллагаа нь хуулийн дагуу явуулж байгаа эсэхийг шүүх байгууллага тогтоох ёстой.
-Өнгөрсөн баасан гаригт болсон үйл явдлын талаар таны байр суурийг сонсъё. Хүмүүсийн эрх ашиг, эрүүл мэнд зөрчигдөж болохоор онцгой нөхцөл байдал үүссэн шүү дээ?
-Мэдээж эрүүгийн болон иргэн, захиргааны хуулийн олон зөрчил гарсан. Монгол Улс ардчилсан улс. Зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулдаг. Хэн нэгэн хүний эрхийг өмгөөлж өмнөөс нь арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс хүний эрх зөрчигдсөн бол шүүхэд хандах ёстой. Үүн дээр бид хууль зүйн хувьд туслалцаа, зөвлөмж үзүүлэх зэргээр бүх талаас нь дэмжих болно.
-Болж өнгөрсөн үйл явдлыг зарим хүмүүс Д.Пүрэвдаваа өөрөө Засаг дарга болохын төлөө улайрч байна гэж хардаж байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-Надад өөр сонголт байхгүй. Засаг даргын үүрэгт ажлыг хийхээр хүлээлцсэн. Тэгэхээр ажлаа үргэлжлүүлээд хийхээс өөр сонголт байхгүй.
-Нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүх түр хугацаанд хойшлуулсан гэлээ. Цаашид шүүхийн үйл явц үргэлжлэх байх. Та бүхэн энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Энэ бол дүүргийн ИТХ-ын маргаан учир ИТХ хуулийн хүмүүстэй хамтран ажиллах ёстой. Хамгийн гол нь иргэдийн сонголт эцсийн шийдвэр байх ёстой.
Б.Энх
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Пүрэвдаваа гэгч суртахуунгүй худалч хулгайч яргачин ард түмний нэрийг барихаа болиочээ. БЗД-ийн ард иргэд эмэгтэй ажилтанаа зоддог дээрэмчин хулгайчаас салах гэж саналаа өгөөгүй нь ил байхад ингэж өөрийн дураар сандал ширээтэй зууралдах нь ой гутмаар хэрэг шүү. Мөнгө тарааж иргэдийн саналыг аваад ч ялахгүй нь тодорхой байсан.
12 онд танай нам иргэдийн сонголтыг хүчээр өөрчилж байсан.? багануур сонгино хайрхан өвөрхангай ?
Дүүргийг дотроос нь түгжээд тайван жагсана гэж ямар юм байсийн бэ? Цагдаа орж ирэхээр өөдөөс нь шороо чулуу цацдаг нь яаж байгаа юм бэ? Сонгуулийн үеэр мөнгө тарааж сонгууль луйварддаг нь яаж байгаа юм бэ? Пүрэвдаваа нохой бөөс өө?
Yahav dee ungursun 4 jild mungunii amtiig medersen gesensh dee