Э.Бат-Үүл: АТГ-аас намайг шалгаагүй, ээлжит бохир гүжирдлэг байна

144529597656257768b65ddНийслзлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл зарим сайтаар гарах болсон. Түүнийг хотын даргаар ажиллаж байх хугацаанд Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр Амгалан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн теслийн сонгон шалгаруулалтад төрсөн хүү Б.Чулуудайн нэр дээр бүртгэлтэй “Гранд Лайн” компанийг шалгаруулсан гэх үйлдлийг Авлигатай тэмцэх газраас шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тогтоож байсан удаатай. Тиймээс түүнийг Авлигатай тэмцэх газраас дахин шалгаж байгаа эсэх талаар тодрууллаа.

-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм уу?

-Өөрөөс чинь анх удаа сонсож байна, Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Хэрэг хийгээгүй хүнийг яасан гэж шалгах вэ. Хэрэв тийм мэдээлэл гарч байгаа бол намайг чиглэсэн улс төрийн зорилготой ээлжит бохир гүтгэдэг, гүжирдлэг байна.

-Та хотын дарга байхдаа өөрийгөө шалгуулсан билүү?

-Тэгсэн. Яг ийм гүжирдлэг яваад байхаар нь 2013 оны аравдугаар сарын 25-нд АТГ-т өөрөө хандаж шалгуулсан. АТГ шалгаад 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэок тогтоосон, албан бичгээр надад мэдэгдсэн.

•Таныг яагаад ингэж гүтгээд, харлуулаад байгаа юм бэ?

-Cap шинийн босгон дээр намайг баривчлаад хэцүү нэртэй газар хийлээ гэзд гүтгэсэн. Би тэр гүтгэлэгт шуурхай няцаалт өгсөн. Манай хүүг хорилоо гээд бас гүжирдсэн. Зорилго нь тодорхой шүү дээ. Намайг гутаах, нэр хүндийг унагаах гэсэн улс төрийн бохир технологи. Өөр юу ч биш.

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих