Ардын үг: Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр
Санал асуулга. Энэ нэр томъёо монголчуудын хувьд шинэ биш. Тэртээх 1945 оны үед монголчууд нийтээрээ санал асуулгад оролцож тусгаар тогтнолоо баталгаажуулж байв. Тэгэхэд Манжийн дарангуйллаас салсан ч Орос, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршөөсөө хараат явсан шинэ цагийн монголчуудад аливаа асуудлыг санал асуулга явуулах замаар шийдэх нь илүү үр дүнд хүрч болдгийг харуулсан юм. Үүнээс хойш социализмыг халж, ардчиллын салхи сэвэлзүүлсэн 1990 оны хувьсгалыг ч хүч түрэх бус зөвлөлдөх замаар хийсэн нь “Хулганы хамраас ч цус гаргалгүйгээр хийсэн хувьсгал” хэмээн дэлхийн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн билээ. 1945, 1990 оныг одоо үетэй харьцуулбал мэдээж өөр. Дэлхийн нийтийн чиг хандлага, техник технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд санал асуулгыг олон аргачлалаар хийдэг болсон.
Гар утасны мессеж, цахим орчин, тусгай утас, эсвэл саналын хайрцаг байрлуулах зэрэг төрөл бүрээр иргэдийн санал хүсэлтийг авдаг туршлага хэдийнэ нэвтрээд буй. Гэвч эдгээр нь нийт иргэдийгтөлөөлж чаддаггүй зөвхөн идэвхитэй хэсгийнхний оролцоог хангадаг гэдгийг судлаачид онцолдог. Учир нь, ингэж санал асуулга явуулахад дан ганц идэвхитэй хэсгийн саналд тулгуурладаг аж. Зөвлөлдөх ардчиллын автор Стэнфордын их сургуулийн профессор С.Фишкин “Ийм нээлттэй хэлбэрийн санал асуулга яагаад ч олон нийтийг төлөөлж чаддаггүй” хэмээн онцолсон байдаг. Тиймээс зөвлөлдөх санал асуулгын хэлбэрийг дэлхий улс орнууд сонгож эхэлжээ. Манай улсад ч энэ төрлийн санал асуулгыг “Монголын медиа корпорац”-иас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд ээлжит нэгэн хэлэлцүүлгийг өчигдөр “Чингис” зочид буудалд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцож Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд дүн тавьсан юм. “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн найман жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг сонссоноос гадна гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргасан, ямар үр дүнд хүргэснийг хэлэлцсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Очирбат энхийг сахиулах үйл ажиллагааны талаар асууж тодруулсан. Хариуд нь Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн “Энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс маш идэвхтэй оролццог. Мөн үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Монгол цэргийн хамгаалалтад хамгийн аюулгүй байдаг гэдгийг гадаадад ажиллаж байхад бусад улс орны тэргүүнүүд хэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд, хоёрхон хоногийн өмнө манай энхийг сахиулагчид Судан улсад 50 хүний амийг аварсан хамгаалалт хийсэн байна. Энхийг сахиулагчдын чанар, тоо улам нэмэгдэж байгаа. Монгол цэргүүдийн алба хааж, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа орон бүр маш ам сайтай байдаг” гэсэн юм. Мөн Хан-Уул дүүргийн иргэн Ш.Даваадорж Ерөнхийлөгч байнга төвийг сахина гэдгээ НҮБ-ын индэрээс хэлсэн. Гэхдээ төвийг сахих санаачилга гэсэн албан ёсны хууль эрх зүйн баримт бичиг байдаггүй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд одоогийн УИХ-аар төвийг сахих санаачилгыг батлуулж чадах уу хэмээн асууна лээ. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн “Төвийг сахих бодлоготой хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьснаа буцааж татсан. Учир нь шинэ Засгийн газар бүрдсэн учраас одоогийн Засгийн газрын саналыг авах шаардлагатай болсон. Төвийг сахих бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлдэг орон бол Швейцарь. Төвийг сахих бодлогыг зөвхөн цэрэг, армитай холбож ойлгоод байх шиг байна. Зөвхөн цэрэг арми бус эдийн засаг зэрэг олон салбарт энэ бодлого үйлчилдэг. Швейцарьт л гэхэд төвийг сахих боддогынхоо хүрээнд амжилттай ажиллах дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллагуудыг эх орондоо татаж, байгуулж чадсан байна. Хоёр хөрштэйгөө мөн энэ талаар яриа хэлэлцээ хийж байгаа. Мэдээж маш хурдан шийдэгдэх асууцал биш”’ хэмээн хариулсан юм.
Энэ үеэр “Монголын медиа корпорац ”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдашаас зарим асуултад хариулт авлаа.
Д.БАДАМДАШ: МЭДЭЭЛЭЛ АВСАН ИРГЭД МАШ ЗӨВ, БОДИТ ДҮГНЭЛТ ХИЙДЭГ
-“Ардын үг” зөвлөлдөх аянаар Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажилд иргэдээр дүн тавиулах гэж байна. Үүний ач холбощол, зорилгын талаар тодорхой хариулахгүй юу?
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Ард түмнээс сонгогдсон хүний хувьд ард тумэнд тайлангаа тавих ёстой. “Ардын үг” зевлөлдөх аяны хувьд Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Жэймс Фишкины санаачилсан загвараар хэрэгжиж байгаа. Ерөнхийлөгчид дүн тавих иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Энэ бол олон улсын жишиг. Дүн тавиулахдаа емнө нь иргэдийг бодит мэдээллээр хангах чиглэлд Монголын медиа корпораци ажилласан.“Ардын үг” зөвлөлдөх уулзалтын хувьд сонгогдсон иргэдийн дунд мэттэлцээн, асуулт хариулт явуулж, жижнг бүлэгт хувааж Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцүүлсний дараа нууц санал хураалт явуулна. Иргэд Ерөнхийлөгчид нууц санал хураалтаар дүн тавина гэсэн үг. Дүн тавиулахдаа өмнө нь иргэдийг бодит мэдээллээр хангах чиглэлд Монголын медиа корпораци ажилласан.“Ардын үг” зөвлөлдөх уулзалгын хувьд сонгогдсон иргэдийн дунд мэтгэлцээн, асуулт хариулт явуулж, жижиг бүлэгт хувааж Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцүүлсний дараа нууц санал хураалт явуулна.
-Ерөнхийлөгчид дүн тавьж, тайланг хэлэлцэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Ерөнхийлөгчид дүн тавьснаар дараа дараагийн Ерөнхийлөгч ямар салбарт, юун дээр анхаарч ажиллах ёстой вэ гэх чиглэлд анхаарч ажиллах болно. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд аль нэг талд хөтлөгдөхгүй. Мэдээлэл авсан иргэд маш зөв, бодит дүгнэлт хийдэг гэв.
Харин “Ардын үг” зөвлөлдөх аянд оролцож буй иргэдийг хөндлөнгийн “МЕС” судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар “Ерөнхийлөгчийн ажилд дүн тавих “Ардын үг” зөвлөлдөх аяны өмнө 1000 иргэнийг оролцуулсан судалгаа хийсэн. Энэ үед иргэд Ерөнхийлөгчийн хийсэн ажлын талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байсан. Харин түүний дараа Монголын медиа корпораци Ерөнхийлөгчийн хийсэн ажлуудын талаар өнгөрсөн cap орчмын хугацаанд иргэдийг мэдээлэлжүүлсэн. Мөн Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд зөвлөлдөх аяны хүрээнд сонгогдсон иргэдэд мэдээлэл өгч байна. Түүний дараа дахин судалгаа авна. Мэдээлэлжсэн иргэд асуудалд ул суурьтай ханддагийг энд дурдья” гэлээ.
Ийнхүү дэлхийн улс орнуудад нэвтрүүлэх болсон зөвлөлдөх хэлэлцүүлгийг монголчууд “Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр” уриан дор эрүүл, бодитойгоор олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан туршлагыг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ийн зорьж эхлээд байна. Өдгөө зөвлөлдөх ардчиллыг дэлхийн 30 гаруй орон амжилттай туршиж хэрэгжүүл-жээ. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэ-лэлцэхэд түлхүү ашиглах болсон байна. Үр дүнд нь иргэдайн илүү мэдээлжсэн, асуудалд ул суурьтай хандахад томоохон түлхэц болж эхэлсэн байна.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: