Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр хуулиа мэддэггүй юу?
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн ч уг уралдаан өчигдөр зохион байгуулагдсан билээ. Үүнтэй холбоотой олон яриа иргэдийн дунд, нийгмийн сүлжээнд өрнөж байна . Иргэдийн шүүмжлэлтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр өөрийн twitter хуудсандаа : “Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн Газар өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн” хэмээн бичсэн юм. Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа үүнийг : “Энэ бол 2016 оны долоодугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуучин захиргааны процессын хуульд өгсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм.
URL: