Су.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон нь хууль бус байсныг шүүх нотлов

527-14887736718a923a267d6d0c731bdf31a64b97c620Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар өөрийн намын гишүүн Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор үймээн дэгдэж, иргэд цагдаагийн хооронд мөргөлдөөн болсон юм.

Тэгвэл өнөөдөр Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох батламжлах захирамжийг хэрэгсэхгүй болгосон байна.
 Нийслэлийн засаг дарга  С.Батболд ч үүнийг хүлээн зөвшөөрч, би шүүхийн шийдвэрийг хүлээн авч байна гэсэн ажээ.

П.Энхмандах
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих