Хүчтэй сэтгэгдэл төрүүлэх гэрэл зургууд

Ганцхан гэрэл зураг хэдэн мянган гоёмсог үгнээс илүү их зүйлийг өгүүлж чадах нь бий. Цэнхэр гаригийн өнцөг булан бүрт, харилцан адилгүй зан араншин, соёл заншилтай улс орон, айл гэрүүдэд, огтоос өөр төрөл зүйлийн амьтдын дунд гээд янз бүрийн нөхцөлд бий болсон зураглалуудыг харуулсан гэрэл зургуудаас хүмүүс хайр, бахархал, энхрийлэл, баяр, гуниг гээд олон зүйлийг мэдэрдэг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор сэтгэл зүрхийг хайраар бялхааж догдлуулах гэрэл зургийн багцыг үзэж баясахаас татгалзахгүй гэдэгт тань итгэлтэй байна.

Хятад улс: Тархины хорт хавдараас болж үхэлтэй нүүр тулсан 11 настай хүү өөрийн элэг, бөөр зэрэг эрхэтэнүүдээ бусдад хандивлах хүсэлт гаргаж олон хүний амийг аварсан байна. Хагалгааний дараа амьсгал хураасан хүүд хүндэтгэл үзүүлж буй эмч нар.

1967 он Пентагоны ойр орчим: 17 натсай Jan Rose Kasmir дайныг эсэргүүцэн буу барьсан цэргүүдэд цэцэг өгч байгаа нь.

10 настай охин өөрийн хөгшин нөхрөөсөө салсаны дараа инээмсэглэж буй нь.

Залуу лам өөрийн хоолноос бартай хуваалцаж байгаа нь.

3 долоо хоногтой албинизм өвчтэй хүү буржгар үст үеэлийнхээ хажууд унтаж байна.

Тахир дутуу хүүгээ аз жаргалтай байлгахын тулд лимбэ тоголж сурсан аав хүүдээ өдөр бүр сайхан ая тоголж хүүгээ аз жаргалтай байгааг харах дуртай байна.

23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах мэс заслын дараа амарч буй эмч. Түүний туслах буланд унтаж байна.

Түүний өвчтөн мэс заслын дараах зургийг олон жилийн дараа барьж сууж байгаа нь. Харамсалтай нь түүний эмч 2009 онд нас барсан байна.

Хуримын ойн өдрийнхөө өмнөх өдөр нөхрийнхөө булшны хажууд сууж буй бүсгүй.

1936 он: Испаний иргэний дайны үед хүүхэд аварч буй сэтгүүлч.

Солонгосын дайнд нөхрөө алдсан бүсгүй 60 жилийн дараа нөхрийнхөө шарилыг авч буй нь.

Руандагийн хүү үхлийн хуарангаас авсан сорви.

Хятад: Амиа хорлох гэж завдсан бүсгүйд тусалж буй хүмүүс.

Тяньаньмэний талбай, Бээжин, 1989 жагсаалын үеэр.

Ванкувер. Хөгжимчин бусгүй 9/11-ны хохирогчдод хүндэтгэл үзүүж байна.

Этиоп. Эрборе овгийн хүү.

Руандад сонгодог балетийн сургуулийн сурагчид

Дэлхийн энх тайьны төлөө залбирч буй 100 мянган лам

Ирландын өсвөр насны хүү Умард Ирландын үймээний үеэр Британийн цэргүүдрүү хашгирч байна.

Дүрвэгсдийн хүүг өргөстэй төмөр тор давуулж байгаа нь.

Солонгосын дайны үед хоёр долоо хоногтой бяцхан муурын зулзага хоолож буй цэрэг.

Америк цэргийн гарнаас атгаж Афганистан охин.

1985 он: Сансарт ниссэн анхны эмэгтэй Anna Lee Fisher  Life сэтгүүлийн нүүр зураг.

Этиопын Мурси овгийн эмэгтэй анх удаа “Vogue” сэтгүүл үзэж байгаа нь.

Техраны өсвөр насны охид.

АНУ: Гал сөнөөгч бяцхан охиныг галаас аварч буй зураг.

Арктикийн тойрог дотор амьдардаг хүүхдүүд. Tazov хойг, Орос.

Гватемалийн бяцхан охин өөрийн муурыг тэвэрч буй агшин.


URL:

Сэтгэгдэл бичих