С.Баярын АНУ дахь 7 хаусны хоёр нь залуу эхнэр Э.Сувдтай нь холбоотой!
Нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ хэмээн ярьж суусан Санжийн Баярын Их Британи дахь амьдрал албан ёсоор эхлээд байна. Тодруулбал, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр энэ сарын эхний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.С.Баяр элчин сайдын хувиар итгэмжлэх жуух бичиг барих ёслолд түүний гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцсан тухай албан мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл шинэ элчин сайдын гэргийг Эрдэнэбилэгийн Сувд гэдэг хэмээн Их Британий албан ёсны эх сурвалж мэдээллээд байна.
Гэхдээ Э.Сувд гэдэг бүсгүйн талаар Монголын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсныг энд хэлэх хэрэгтэй. Тэрдундаа golomt.org сайт дээр С.Баярын залуу эхнэр хэмээн Э.Сувдыг тодотгон бичсэн байдаг юм. Тодруулбал, С.Баярыг АНУ-д долоон хаустай гэх мэдээллийг golomt.org сайт анх цацаж байсан билээ.Тэгвэл тэр үед тухайн баримтууд дотор Эрдэнэбилэгийн Сувд гэх хүний нэр байсан юм. Тиймээс тэр мэдээллийг энд хүргэж байна. С.Баярын АНУ дахь 7 хаусны талаарх мэдээлэлд 2 хаус нь Э.Сувдтай холбоотой байсан юм.
С.БАЯРЫН БАЙШИН # 3
Хаяг: 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105
Эзэмшигч: “GUNDEL” ХХК
*Энэ байшинг Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар 2010 оны 02 сарын 09-нд $1,290,000 доллараар худалдаж авсан. Тус байшинд С.Баяр, Э. Сувд нар 2010-аас 2013 оны 1 сар хүртэл амьдарсан.
Бэлэглэсэн: 2013–01-10
Хэнээс хэнд: “GUNDEL” ХХК-д (менежер Э.Сувд) Э.Сувд. Ч.Давааням,
С.Шагдардулам нарaac
Зарсан: 2013-04-01
Зарсан үнэ: $1,488,000
- Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт. Washington State King County Department of Assessments. http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=4219400135
- Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын 15 том хотoд салбартай, үл хөдлөх хөрөнгө зуучлал, мэдээллийн BlockShopper компанийн сайт. http://seattle.blockshopper.com/property/4219400135/4516_ne_38th_street/
- Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/N/NE-38th-Street-13.html
“GUNDEL”, “NEBO”, “VODA” ХХК-ИУДЫН БҮРТГЭЛ
Менeжер: ЭРДЭНЭБИЛЭГИЙН СУВД (С.Баярын залуу эхнэр)
Бүртгэсэн муж: Вашингтон
Бүртгүүлэх өргөдөл гаргасан: 2012-12-26
- “GUNDEL” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262779
- “VODA” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262796
- “NEBO” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262825
Тайлбар: АНУ-ын Вашингтон мужийн захиргааны (Office of the Secretary of State) албан ёсны вебсайт pyy орж компанийн нэрийг хийж хайгааpaй. http://www.sos.wa.gov/corps/
- “GUNDEL” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262779
- “NEBO” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262825
- “VODA” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262796
Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд ийм мэдээлэл гарч байсан байдаг. Харин С.Баярын тухайд энэ талаараа хэвлэлд тайлбар өгөхдөө “АНУ-д байгаа миний алдарт долоон хаусын тухай юу. Сонссон, уншсан. Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна.
-Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой.” хэмээн өгүүлсэн байдаг юм.
Эх сурвалж: Саакньюс.мн
http://www.caaknews.mn/n/c7b4292c
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хувалзнуудаас яаж салах вэ Ийм л хулгайчийг өргөмжлөөд элчин сайдаар томилдог хүн бас л хулайч шүү дээ