Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2017 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь,тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлжголын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2017 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
URL: