МУАЖ Аюурзанын Очирбат тэнгэрийн оронд заларлаа
“Тунгалаг тамиp” киноны Итгэлт баяны дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат таалал төгслөө.
Тэрээр 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар малчин ардын хүү болон төрсөн.
1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин. У.Шекспир “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллер ”Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдаг “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичсэн.
Түүний цалгисан их авьяасыг үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдэгийг төрөөс олгож байв.
Монгол түмэнд үе дамжин шагших олон сайхан дүрээрээ сэтгэлд хоногшсон тэрээр бурхдын оронд буцсан ч хүмүүний орчлонд үүрд үлдэж чадсан авьяастан билээ.
Ум сайн амгалан болтугай
URL: