ИРГЭДИЙНХЭЭ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ТОГТООЛ ГАРГАЛАА

16939240_1848732835397434_7266585654994927770_nОХУ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хүнсний хэрэглээнээсээ хаслаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хувиргасан амьд организмыг хүнсний хэрэглээнээс хална хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл ОХУ-ын Засгийн газар хувиргасан амьд организм буюу ГМО бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргажээ. Ерөнхий сайдын орлогч Дворковичийн мэдэгдсэнээр генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглох шийдвэр албан ёсоор гарсан байгаа бөгөөд одоогоор генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шаардлага хүргүүлж эхлээд байгаа юм байна.

Хувиргасан амьд организм бүхий бүтээгдэхүүн дэлхий даяар маргаан дагуулсаар байгаа бөгөөд сүүлийн үед хэдэн арван улс ГМО бүхий бүтээгдэхүүний импортыг зогсоогоод байгаа юм. . Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна. Тухайлбал А.Pusztai, S.Ewen /Их британи/, M.Malatesta /Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, шар буурцаг, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний жин, дархлааны систем өөрчлөгдөж хорт хавдар, харшил зэрэг олон сөрөг үр дагавар илэрч байгааг тогтоосноор өөрсдийн хийсэн туршилтаа давтан хийхийг дэлхий дахинд уриалжээ.


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 5 March 2017

Ekh survalj baina uu??? Orosiin undesnii televizeer oird iim yum sonsoogui baikh yum????

Сэтгэгдэл бичих