Америкийн нэгэн хосууд нохой устгалын газрынханы барьсан нэгэн нохойг хараад …
Америкийн нэгэн хосууд нохой устгалын газрынханы барьсан нэгэн нохойг хараад ихэд өрөвджээ. Тэрхүү нохой царай алдаж, үс ноосондоо баригдсан, үнэр танар гэж авах юмгүй байсан ч хосуудад их л өрөвдөлтэй харагдсан болохоор нохойг өсгөхөөр шийдэж гуйж шалсаар байгаад авчээ. Нохойг усанд оруулж, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ вакцин туулгыг нь хийлгэжээ. Нохой өдөр ирэх тусам л хосуудын хайрыг татаж, хайрлах тусам өнгө зүс орж байлаа. Хүүхэд олох боломжгүй гэсэн эмчийн хариултыг сонсоод шаналж байсан хосууд тэр зовлонгоо нэг мэдэхэд л мартаж орхиж. Хамгийн гайхалтай нь үүнээс хойш 6 жилийн дараа хосууд охинтой болсон байна. Охин гарснаас хойш нохойндоо тавих анхаарал нь багасч түүнийг тоохоо больжээ. Гэтэл нэг шөнө унтаж байтал зөвшөөрөл өгөхөөс нааш хэвтэрээсээ холддоггүй нохой нь хосуудын өрөөнд аахилж сандран орж ирээд учир зүггүй хуцаж, эргэлдэж, хөнжлийг нь зуун татаж чангаасаар бяцхан охины өрөө рүү давхиад орчихжээ. Гайхсан эхнэр нөхөр хоер нохойны араас охиныхоо өрөөнд ортол цэлдэн хөх царайтай, бие нь хөшсөн байдалтай, хөдөлгөөнгүй болсон охиноо хараад яаралтай эмнэлэгт ханджээ. Охиныг эмч нар аварсан бөгөөд хэрэв хэдхэн минут л удсан бол охин амиа алдах байсныг хосуудад хэлжээ. Тэд охины өрөөний камерийг шүүтэл нохой нь шөнө болгон 3-4 удаа охиныг очиж үнэрлэж долоогоод (үнсээд) эргэж байдаг болохыг олж мэджээ. Одоо ч энэ гэр бүл охин болон нохойныхоо хамт аз жаргалтай амьдардаг гэнэ
URL: