Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав

148849774058b8ac4cb27d5Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа.

Энэ сарын 5-6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 4-5-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих