Шинийн 8-нд буян хийхийн учир

8846a28dbd7a698c9cea4fcce81645abСар бүрийн шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай тул яг энэ өдөр эдгээр бурхад замбу тивд заларч байдаг. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ.

Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ. Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, азжаргалтай, сэтгэл ханамжтай байдаг.

Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг. Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлий гойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл.

Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэрнь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг.

Тиймээс монголчууд эртнээс “Ухаан хүрсэн газар хөл хүрнэ” гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа. Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой нь харагдаж байна, тэгэхээр сэтгэлдээ сайхан зүйл бодож санаж явахад түүнийгээ л бие, хэлээрээ хийнэ.

Иймийн тулд үйлийн үрийн тухай Бурхан багшийн номлосон ном болох “Үлгэрийн далай”-г уншвал үйлийн үрийн ойлголт чинь асар арвин болно. Энэ номыг үйлийн үр барагч ном гэж багш нар айлддаг. Бурханы шашны хамгийн гайхамшиг нь үйлийн үрийн номлол, үйлийн үрээ та хянаж чадвал та амар амгалангийн үрийг олно.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих