Хориодхон жилийн дараа Сангийн сайд Ким овогтой болох вий дээ
Хориодхон жилийн дараа Монголын төрд Солонгосын эрлийз, хурлийзууд орж төр барилцан ард түмнийхээ төлөө
гэж худлаа тархи угааж, мунхруулан Солонгосын талын захиалгат улс төрийг хийх өндөр магадлалтай болоод байна.
1950-иад оноос солонгосчууд АНУ-тай хамтарсан үйл ажиллагаа явуулж, элдэв янзын зээл тусламж авч олноороо тус улсад суурших эрхтэй болсон байдаг. Үүний ачаар хамгийн шилдэг, гайгүй сайн гэсэн том, жижиг бүхий л хими цэвэрлэгээ, угаалгын газрууд, хүнсний дэлгүүрүүдийг солонгосчууд эзэгнэжээ. Та бидний хамгийн их үзэх дуртай холливүүдийн кинон дээр ч гэсэн энэ бүхэн ил тод харагддаг. Нэг дэлгүүрт ороход хэн нэгэн хангүг үндэстэн лангууны ард зогсож байх нь элбэг.
Яг үүнтэй төстэй байдлаар жил ирэх тусам манай оронд олон мянган солонгос иргэн бизнес хийж “холгох” зорилгоор ирцгээж байна. Манай оронд ирсэн “со” нар хэзээ ч гаднын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй, зөвхөн өөрсдийнхөө үйлдвэрлэсэн Чоко пай-гаа иднэ, Алое жүүс, Cass, Hite пиво ууна, солонгосын хөрөнгө оруулалттай Sky Shop-оор үйлчлүүлж, Солонгосын хөрөнгө оруулалттай хоолны газрууддаа орж оройн хоолоо идэж,Тэнгис кино театртаа киногоо үзнэ. Ингээд зогсохгүй монгол ёожа буюу мөнгөний кризис-д орсон монгол охид, бүсгүйчүүдийг аваад хэн нэгэн солонгосынхоо зочид буудалд морилцгоох ажээ. Яг одоогийн бидний хөл толгойгоо олохгүй байгаа нийгмийн хүндхэн зааг дээр аль болох хагаралдаан гаргаж байгаад талцуулан байлдуулахыг хүсдэг. Энэ хооронд нь өөрсөддөө хэрэгтэй болох томоохон эдийн засгийн хүч нөөцийг бий болгохоор уул уурхайнуудыг эзэмшихийг зорьж байна. Саяхны нэгэн тод жишээ бол Дорноговийн олон янзын эрдэс баялагтай гэгддэг Луугийн гол, Говь-Алтай аймгийн хамгийн том жоншны ордыг өөрийн мэдэлдээ авчихсан. Дээр нь Солонгосын хамгийн томоохон компани болох Самсунг корпораци Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн нэлээдгүй их хэмжээний зэсийг хямд үнээр авч электрон бараа бүтээгдэхүүн хийгээд буцаагаад Монгол руу явуулчихна. Ингээд л бид тэрийг нь худалдаж авна, бидний хувьд дүндээ дүн болж таарна.
За бас дээр нь орой бүр элдэв янзын хэрэгтэй хэрэггүй нэг өвчнөөр үхэж дуусдаг хэнд ч хэрэггүй савангийн хөөсөөр монголчуудын тархийг угааж өгнө шүү дээ. Эхэн үед зөвхөн авгай хүүхнүүдийг хуулируулж байсан бол одоо бүр сүүлдээ айлын нөхрүүд хүртэл түүнд нь итгэчихсэн үзээд суудаг болсон. За тэр кино бол тэр чигээрээ реклам гэж байгаа. Ямар сайндаа л хотдоо арай гайгүйхэн юм зардаг хорооллын дэлгүүрээр явахад өнөөх орой үздэг кинон дээр өмсдөг загвартай бараа бүтээгдэхүүн зэрийгээд байж байх жишээтэй. Саяхан “Эхнэрийн урхи” гэдэг нэртэй кино гарсан. Тэр киноны гол дүрийн бүсгүйгийн үсний засалтыг нэлээдгүй олон хүн дуурайж засуулсан байх жишээтэй. Түүгээр ч зогсохгүй, кинондоо орчихсон үздэг хүмүүс дэлгүүр хэсч яваад “Хүүшээ нөгөө Унжейгийн өмсдөг цамц байна ш дээ” гэх нь наад захын асуудал.
Үүний зэрэгцээ тэр худлаа кинонд автсан амьдралд дөнгөж хөл тавьж яваа жаахан охидыг солонгос “Уба” нар л ингэжсайханүнэнч хайрладаг юм байна гэдэг худал бодолд автуулж, улмаар солонгос нөхөртэй болох хувь тавилангийн эх суурийг тавьж өгнө. Үүнийг нь өнөөх солонгос хүмүүстэй гэрлэх зуучлалын албаныхан хийж гүйцэтгэнэ. Тэгэхдээ Солонгост байгаа хүсэлт гаргасан эрэгтэй нь их хэмжээний мөнгө төлдөг учраас эндээс очиж байгаа монгол бүсгүйчүүдтэй боол зарц мэтээр харьцаж, зодож жанчин, амьтан шиг л хандана. Нэгэн жишээг дурдахад эндээс очсон нэгэн бүсгүйг тосгоны солонгос авч суусан гэж байгаа. Суусан ч гэж дээ үнэндээ худалдаж авсан. Тэгээд тэр нөхөр бүсгүйн гадаад паспортыг нь шууд хурааж аваад газар тариалан дээр морь шиг зүтгүүлж, бас болоогүй бүсгүйг Монголоос авч ирэх зардлыг нь ах нь төлөлцсөн учраас ахтай нь хүртэл секс хийдэг байсан аж. Нэг ёсондоо хүний нутгийн тамд очсон байгаа юм л даа. Ингээд жилдээ хэдэн зуугаараа Солонгост очиж хулхидуулснаа зурагт хэвлэл мэдээллийн сувгаар яриад байхад л хангүг нартай суухыг хүссэн хацар гоо охидын урт дараалал үүсээд байх юм, хөөрхийдөө гэж.
Ямаан омогтой гэгддэг энэ ард түмэн дэндүү үндсэрхэг үзэлтэй, барагтай л бол гадаадын бараа бүтээгдэхүүн худалдаж авна гэдгийг мэдэхгүй. Бүр онцгой зүйл л биш бол гадаадын гэх тодотголтой бидний хэлж заншсанаар брэнд гэдгийг худалдаж авах нь нүдний гэм. 1990-ээд оны дунд үед солонгосын эдийн засаг хүчтэй хямралд ороход ард иргэд нь өөрсөддөө байгаа эд зүйлсээ улсдаа хэрэг болохуйцыг нь өгөхөөр асар урт дараалал үүсч байсан гэдэг. Машинтай нь машинаа өгнө, илүү хөргөгчтэй нь хөргөгчөө, алт мөнгө үнэт эдлэлээ өгнө. Ингээд тэр бараа бүтээгдэхүүнээ өөр улс орнуудад зарж, эдийн засгийн хямралын үеийг амжилттай давж туулсан аж. Ийм л их үндсэрхэг цуснууд шүү дээ. Ингэсний ачаар эргээд улс орон нь гадаадын аль ч орноос эдийн засгийн тусламж авалгүйгээр хөл дээрээ эргээд сэхчихсэн гээд бод доо!!!.
Нэг удаа сэтгүүлч намайг оюутан ахуй цагт Солонгосоос хичээл заахаар солилцооны багш нар ирсэн юм. Хичээлээ ч сайн заана бид нар ч гэсэн маш сайн хурдан сурдаг байлаа. Тиймээс өдөр болгон урамшуулдаг байсан юм. Тэгээд нэгэн удаа би Со багштайгаа хамт дэлгүүр орсноо ердөөсөө мартдаггүй юм. Багш бид хоёр ангид сууж байсан 60 гаруй оюутанд зориулан уух юм авч өгөхөөр боллоо. Тэр өдөр их халуун байсан юм. Тэгтэл би бээр эх орондоо үйлдвэрлэдэг нэгэн жүүсийг заагаад оюутнуудад авч өгөхийг санал болготол харин багш өөдөөс “NO NO”гэж хэлээд үнийн хувьд миний санал болгосноос хэд дахин үнэтэй солонгос жүүс авч өгч билээ. Ингээд л би ёстой айхтар эх оронч үзэлтэй нөхдүүд байдаг юм байна даа гэдгийг бодитоор нь мэдэрч билээ.
Хятадууд эд материалаар бизнесийг эрх мэдэлдээ авч, солонгосчууд соёлын довтолгоон хийж монголчуудын тархийг угааж байна. Жил бүр мянга мянган хангүг манай орныг зорьж ирээд Монголд гайгүй гэсэн бизнесийг эзлэн авч байна. Бүр сүүлдээ олон нийт рүү хандсан үйл ажиллагааг далайцтай ихээр хийж байна. Үүний нэг нь байрны булангаас авахуулаад, гэр хорооллын дунд орших Христийн гэсэн тодотголтой сүмүүдийг асар ихээр байгуулах боллоо. Ертөнцийн эзний ариун сүнсний нэрийн өмнөөс гэсэн нэрийдлээр ард талд нь асар их судалгаа шинжилгээний багуудыг ажиллуулж байдаг. Монголын нийгмийн хамгийн жижиг анги давхаргаас эхлээд улс төрийн хүртэл олон төрлийн мэдээлэл агуулагдаж байдаг юм билээ. Солонгосын хөрөнгө оруулалттай телевиз, радио, болон хүүхдийн цэцэрлэгээс авахуулаад их дээд сургууль хүртэл байгуулсан. Түүгээр ч зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон үүрэн телефоны операторын нэг болох Skytel гэдэг компанийг байгуулж,монголчуудыг шулж эхлээд арав гаран жилийн нүүр үзэж байна. Мөн олон нийт рүү хандсан телевиз, радионуудыг байгуулж, өөрийн гэсэн хаант улсуудыг байгуулаад эхэлчихлээ.
Ардчилалд ороод удаагүй, учраа мэдэхгүй тэнтэр тунтар алхалж яваа Монгол мэтийн хүн ам цөөтэй улсыг эдийн засгийн болоод соёлоор нь эзэлж авахад хялбар тул манайхыг “тоочиглочихсон” дайрч эхлээд байна. Бас нэгэн жишээг дурдъя. Түүхийн үүднээс Солонгос Монгол улс нэг үндэстэн гэх мэтээр түүхийн сурах бичгүүдэд дурдагдах боллоо. Ядаж байхад яр гэгчээр сүүлийн үед хоёр Солонгосын асуудал хүндэрч байгаа учраас Солонгосоос манай орныг зорих цагаачдын тоо улам ихэссэн гэнэ билээ. Муу санаандаа өмнөд нутгаа алдсан ар монгол биднийх гэсэн дотор бодол өвөрлөсөн байгаа.
Тэд хүмүүст Христийн шашныг авралын од мэт ойлгуулна. Пастер хэмээх нөхөр нь бүх хүмүүст хайрыг түгээнэ, ядарч зовж яваа өвчтэй хүмүүст туслах хэрэгтэй энэ тэр гээд залж өгнө. Гэсэн хэдий ч яс юман дээрээ тэр нь шал худлаа гэдэг нь мэдэгдсэн юм. Сэтгүүлч миний бие солонгосчуудын хөрөнгө гаргаж барьж босгосон Христийн цуглаанд нэг хэсэг очдог байсан юм. Нэгэн намар манай сүм тариалангийн талбайгаасаа ургацаа хураахаар Сэлэнгэ аймгийг зорилоо. Тэгээд яах вэ очоод хоёр өдөр шороотой хутгалдан байж, нэлээд хэдэн га талбайгаас ногоо хурааж дууссан юм. Тэр талбай ер нь манай сүмийнх гэдэг нь яг тодорхой бус байсан юм. Биднийг ажиллаж байх хугацаанд нэгэн давжаа биетэй солонгос ирээд тэнд хамт ажиллаж байсан ажилчдыг загнах аж. Би ч сүүлдээ нэлээд эргэлзэж эхэллээ шүү. Ер нь сүмийнхээ ажлыг хийгээд байна уу, эсвэл сүмээр далимдуулж хувийн юмаа хийлгүүлээд байна уу гэж. Удсан ч үгүй ажлаа хийж дуусгачихаад буцахаар бидний хэлдгээр “asia”хэмээх дунд оврын автобусанд арваадхан оюутан суугаад хөдөллөө. Нэлээд явсны эцэст зам дээр эвдэрчихсэн микроны дэргэд гараад зогсчихсон хүүхэдтэй эмэгтэйчүүд бас хэдэн хүн тусламж ирээд гараа даллахыг олж харав. Энэ үед манай пастер бидэн рүү хараад юу ч хараагүй мэт дуу дуулж гардаг юм байна. Бид пастерт хэлж “Тэр хүмүүс туслах хэрэгтэй” гэж хэлтэл тоосонгүй дуугаа дуулсаар хотдоо ирж билээ. Ингээд л сүмийн үйл ажиллагааны ам, үйлдэл нь зөрдөг болохыг мэдэрсэн юм даа. Ямар учраас тэнгэрт гялалзах одтой адилтгамаар тоо томшгүй олон сүмийг байгуулах болов оо. Учир нь, сүмээр дамжуулан Монголын нийгмийн амьдралыг шинжин судалж, хүмүүсийн тархийг угааж, мунхруулан өөрсдийн эрх мэдлийн төлөө ажиллаж чадах хүчийг бэлтгэж, нөгөөтэйгүүр Монголыг өөрсдийн эрхэндээ оруулах хамгийн дөт бөгөөд хялбар арга зам нь энэ билээ. Сүмүүдийн ар талд нэлээн олон сайн дурын гэх тодотголтой юу хийдэг нь үл мэдэгдэх олон ажилчинтай. Тэдгээр ажилчид нь жилд хэд хэдэн удаа манай орныг зорьж ирнэ. Ингэж зорихын шалтгаан нь Монголд ямар бизнес хийвэл манай эдийн засагт нөлөөлж, нэр нөлөөтэй хүчтэй болох вэ гэсэн далд сонирхол, зорилгыг агуулж байгаа юм. Мөн аль болох олон солонгосыг талын Монголд суурьшуулж, амьдруулан хойшдоо Монголын улс төр, нийгмийг өөрсдийн эрх мэдэлдээ оруулах л гэсэн зорилготой гэдгийг сэтгэл оюундаа сайн тунгааж байх хэрэгтэй. Гадаадынхны бузар булай бодол агуулж ирдэг гэдгийг энэ удаа зөвхөн солонгосчуудаар жишээ авч онцлон тэмдэглэлээ.
Мэдээжийн хэрэг бид тэднээс сурах зүйл асар их байгаа, хэдий тийм боловч аль болох хангүг соёлыг бага хэмжээгээр дэмжицгээх шаардлагатай байна. Тэгэхгүй бол 20-иодхон жилийн дараа Сангийн сайд Ким овогтой болох вий дээ.
Ц.Тулгаа
ASU.MN
URL: