Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн эдийн засаг буюу “Хуралдай” бонд

148850114658b8b99a9e633Манай улс 2012 онд зээлсэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг энэ сарын 21-нд төлөх ёстой. Гэвч энэхүү өрийг төлөхийн тулд өрийг өрөөр төлөхөөс өөр аргагүй болоод байгаа. Учир нь Монгол Улс эдийн засгийн хямралд өртөөд элгээрээ хэвтэх нь холгүй байгаа тухай улсын сан хөмрөгийг хариуцдаг Б.Чойжилсүрэн сайд учирлаад байна.

Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа нь арай нааштай байгаатай холбогдуулан Хөгжлийн банкны бондыг шинэ бондоор сольж өрөө дарах ажлыг хийж байгаа аж. Нэг ёсондоо хойт хормойгоороо урд хормойгоо нөхсөн эдийн засаг гэж ч болно. Энэхүү бондоо “ХУРАЛДАЙ” хэмээн нэрийдэж байгаа бололтой.

Ямартаа ч үр ашиггүй талаар нэг тарааж, хуваагаад залгичихсан Хөгжлийн банкны өрийг төлөх нь тодорхой. Гэхдээ ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлсэн эрх баригчид, дараагийн “Хуралдай” нэртэй өрөө хэзээ, хаанаас босгох нь одоогоор тодорхой бус байна.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих