Хийморын овоог хогийн цэг болгохоо хэзээ болих вэ?

c0e956fa4ecf30f5f40719d8d7abfeafЗэндэгэнэ овоо буюу монголчуудын нэрлэж заншсанаар Хийморийн овоонд  ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээх зан үйл үйлддэг уламжлалтай.  Харамсалтай нь  хиймороо сэргээж идээ будаагаа өргөсөн газартаа хогоо үлдээгээд буцах нь энгийн үзэгдэл болжээ. Энэ буруу үзэгдэл энэ жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр ч давтагдав. Өмнө нь Хууль сахиулах их сургуулийн сонсогч оюутнууд нэгдсэн журмаар Хийморийн овоо, Баяжихын овооны хогийг цэвэрлэхэд 400 шуудай хог гарч байсан удаатай.
Уул овоондоо ажил үйлсээ даатгаж, хиймор лундаагаа сэргээж байгаа бол  хогоо аваад явчих ухамсартай баймаар байна. Шинэ жилийн анхны нар, цагаан сарын шинийн 1-ний нарыг харахдаа шүтээн уулаа хогийн цэг болгохоо хэзээ болих вэ Нийслэлчүүд ээ!

Б.Сондор

zuv.mn

URL:

Сэтгэгдэл бичих