Онц их хэмжээний хохиролтой луйврын хэргийг илрүүллээ

223f0pvme5i8pp4b0nvsaq0kb7Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

 

Тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ нь Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гvйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.

 

Сэжигтэн Михайла Флорен нь интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдийн мэдээллийг хууль бусаар олж аван төлбөрийн картын бэлдцэд суулган Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд луйврын гvйлгээ хийсэн нь тогтоогджээ.

 

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих