Афганистанд цуврал дэлбэрэлт болж олон хүн амь үрэгджээ
Энэ сарын эхний өдөр Афганистаны нийслэл Кабул хотын дүүрэгт дараалан хоёр дэлбэрэлт болжээ. Тус орны олон нийтийн эрүүл мэндийн яамны тодруулснаар, энэ 2 дэлбэрэлтэд эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг 16 хүн нас барж, 59 хүн шархаджээ.
Эхний дэлбэрэлт нь орон нутгийн цагаар 1-ний 12 цаг 40 минутын үеэр Кабул хотын баруун бүсийн цагдаагийн 6-р тойргийн ойролцоо гарчээ. Кабулын цагдаагийн талын хэлснээс үзвэл, энэ нь амиа золиосолслогч этгээдийн үйлдсэн хэрэг байжээ.
4 зэвсэгт этгээд үймээнийг далимдуулан цагдаагийн газарт дайран орохоор зэхэж, тулалдааны явцад алагдсан байна. Энэ тулалдаанд наанадаж 15 хүн нас барж, тавь гаруй хүн шархаджээ. Мөн өдрийн 13 цагийн үеэр Кабул хотын зүүн бүсийн цагдаагийн 12-р тойргийн ойролцоо дэлбэрэлт болжээ.
Энэ удаагийн халдлага Үндэсний аюулгүйн товчооны нэг байранд чиглэсэн байв. Гэмт этгээд тэсрэх бодисыг дэлбэлэн амиа золиосолсон ба энэ дэлбэрэлтэд 5 хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлийн салбар мэдээлсэн байна
URL: