Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

h_20170226021428

“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ындарга, МАН-ындарга М.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Батболд болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтад орж, улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч  энэ намын түүхээс харж болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Нэр: Газрын наймаачид цэцэг өргөж гэнэ. Огноо: 2 March 2017

Их жанжины хөшөөнд баахан газрын наймаачид цэцэг өргөж жанжныг маань доромжлож байх юм.

Нэр: dalai Огноо: 2 March 2017

nogoo 6 ni yaah bolj baina Tednii torol torosod ah duus jeg baina uu Esbel duugarbal nuhuulah geed baigaa uym uu

Сэтгэгдэл бичих