Орон нутгийн замд осол гарч гурван хүн амиа алджээ
2017 он гарснаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас насаа алджээ. Түүний дийлэнх нь буюу 90 орчим хувь нь улсын болон олон улсын чанартай хатуу хучилттай, орон нутгийн замд гарсан гэдгийг албаныхан хэлж байна.
Өчигдөр л гэхэд орон нутгийн замд өчигдөр осол гарч гурван хүн амиа алджээ.Тодруулбал,20:36 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Toyota Mark-2 авто машины жолооч Б нь явган зорчигч Б (58 настай, эрэгтэй)-г мөргөж, амь насыг нь хохироосон байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн өдрийн 20:30 цагт Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Hyundai Sonata-7 авто машины Toyuta Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр зөрчигч нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын улмаас зорчигч Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Ж (28 настай, эмэгтэй), нийслэлийн БЗД-ийн иргэн (10 сартай, эрэгтэй) нас барж, есөн хүн бэртгэж гэмтжээ. Хэргийг Төв аймгийн Цагдагийн хэлтэс шалгаж байна.
Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын шалтгаан, нөхцөл нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйгээс гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам, байрлан явах болон зогсох зогсоолын журам зөрчих болон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарч байгаа аж. Түүнчлэн Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг чиглэсэн, нийслэлээс орон нутгийг чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Тиймээс жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хурд хэтрүүлэхгүй явахыг Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтээс анхааруулж байна.
URL: