ЖИРГЭЭ: Улаанбаатарт боссон хөшөө намайг энд “түлж” л байх юм
Түмний өмнөөс “түлэгдэх” ч бас л амаргүй юм байна. Өнөөдөр Жорж Мэсоны багш, итали анд маань сэм дуудаад Улаанбаатарын гудамжийг “чимсэн” нэгэн хөшөөний зураг харуулаад асууж байна.
-Марко Поло-д зориулсан хөшөө юу? гэнэ. Ширэн нүүрлээд “тиймээ л” гэлээ.
-Тэр цэрэг байгаагүй харин санваартан байсан гээд баахан лекц уншив. Нүүр чинэрсэн, хөлс чийхарсан. Мань эр эртнээс бэлтгэсэн бололтой нэгэн ил захидал гаргаж өгөөд “Энэ Марко Поло. Auggieдаа (Аагийдаа) бэлэглэе” гээд өглөө. Ичиж “түлэгдээд” хачин болсон хөөрхий намайг өрөвдсөн байх л даа.
Өнгөрсөн 11 сард монголд очихдоо энэ хөшөөг хараад эрх мэдэлтэй байсан бол зайдуухан газар шилжүүлчих юмсан. Ядаж байхад бүр Гадаад Яамны эсрэг талд шүү хэмээн өнгөц бодоод өнгөрч билээ.
Тэртээ Улаанбаатарт боссон хөшөө намайг энд “түлж” л байх юм даа. Аливаа хөшөө босгохдоо хэнд, юуны учир зориулж байгаадаа судлагаатай, ул суурьтай хандаж, хаана байрлуулахаа хүртэл бодож төлөвлөн хийж байвал зүгээрсэн. Аяга тараг байвал сүнгэнэтэл үлээмээр санагдах.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Марко Пологийн талаар ярина гэвэл их зүйл ярина. Үнэндээ Марко Поло гэдэг 3 хүн тухайн үед Венецид амьдарсан байдаг. Нэг нь ч Монголд тэр тусмаа их хаантай уулзсан баримт байдаггүй. Ватиканы архивт ч бас байхгүй. Тэгэхээр наад Итали хүн чинь ч Марко Поло гэж яг ямар хүн байдагыг мэдэхгүй. Бид ч Чингэс хааны нүүр царайг яг мэдэхгүй шүү дээ. Зүгээр л Хятадын архивын нэг зургийг л гэж тааж байгаа болохоос түүнийг тухайн үед амьдаар нь зурсан хүн байхгүй. Ингэхээр ичих хэрэггүй. Харин түүхийн материалыг сайн судлаад хүнд зөвлө гэж хэл. Марко Поло бол зүгээр л аялсан хүмүүсийн сургаар үлгэр зохиож хэвлүүлэн мөнгө олдог байсан зальт этгээд гээд бодчих. Монголчуудыг тэр зохиолдоо эхнэрээ гадны зочинтой унтуулдаг зочломтгой хүмүүс гээд бичсэн л байдаг. Би ч өөрөө Венецэд очиж л байсан.
монголын түүхийн он цагуудыг худал хэлж гуйвуулсан этгээд. хөшөөг нь авч хая