Самрын ясан дэр сайн гээд байгаа хүмүүс анхаарлаа хандуулна уу

7912

Манайхан нэг зүйд шуурахаараа цасаар байна уу? шороогоор байна уу? алийг нь ч үл тоон зөв буруу хамаагүй шуурдаг шүү дээ? Муулбал бүгд муулаад л, сайлбал бүгд сайлаад л, ам уралддаг нь үнээн. Сүүлийн үед бас самрын ясан дэр сайн гээд зараад л, хүмүүс худалдаж аваад л байгаа. Тэгвэл энийг залхууралгүй уншаарай хүмүүсээ.
Самар бол чийгтэй, хадгалалт даахгүй бүтээгдэхүүн. Тодорхой нөхцөлд хөгцөрдөг. Гэтэл хөгцтэй самраар хийсэн дэр гадуур маш ихээр зарж байна. Хөгц бол ургамал. Мецил буюу салбарлан ургасан байдаг. Ургамал юм чинь үр цацна, хатна, пургина. Хөгцнөөс болж харшил үүсэхээс гадна хорт хавдар ч үүсдэг аюултай. Тиймээс нярай хүүхдийн тархины даралтанд самартай дэр сайн гэж зарж байгаа, ээжүүд худалдан авч байгаад эмзэглэн пост бичсэн юм аа. Үйлдвэрийн нөхцөлд самрыг савлахын өмнө нян бактерийг устган туяагаар шардаг технологитой. Гэтэл зүгээр л уулнаас түүж ирсэн самрыг та өөрөө цөмөөд, хатаагаад нян бактерийг устгаж чадахгүй. Эрүүл ахуйн нөхцөлийг хангаж чадахгүй. Улмаар хамгийн хайртай хүмүүсдээ дэр хийж өгсөнөөр магтан муулна гэдэг шиг хорлож байгаа хэрэг болно. Самрын яс бол мод. Мод бол өөртөө чийг татдаг бүтээгдэхүүн. Чөмөг хальснаас нь салгах хамаагүйгээр мод өөрөө чийг татдаг учир яс нь хөгцрөнө. Толгой хөлөрдөг хүүхэд байнга дэрлэнэ гэдэг маань самрын ясыг байнга чийгтэй байлгана гэсэн үг. Тэгэхээр бичил орчин нь хөгц гэдэг ургамал ургахад хамгийн тохиромжтой болно гэсэн үг. Самар борлуулахаар цуглуулан хадгалж байгаа хүмүүс хашааныхаа амбарт л хадгалж байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд маск зүүж, тусгай ариутгасан хувцас өмсөөд самартай харьцдаг бол өөр хэрэг. Гудамжинд хэн зардагийг та нар өөрсдөө мэдэж байгаа. Тиймээс үр хүүхэддээ, ялангуяа нялх нярай хүүхэддээ, хань ижилдээ, өөрөө ч гэсэн битгий дэрлэ. Битгий хэрэглэ. Микробиологич мэргэжлийн хүмүүсээс лавлаж асуугаарай. Хөгцний шинж чанарыг эрүүл мэндэд ашигтай сайн гэж хэн нь ч хэлэхгүй. Өнөөдрийн ашгийн төлөө бусдын хүүхдүүдийг бодохгүй тархины даралтанд сайн гэж хэлээд дэр зарж байгаа хүмүүс болих хэрэгтэй. Хамгийн бяцхан хүмүүс л тархины даралттай байдаг. Тархины даралтанд эмийн эмчилгээнээс гадна эрүүл агаар маш чухал. Ялангуяа нарс хусан ойн агаар илүү чухал. Ойн бүтэц олон янз байдаг. Нарс хусан ойд нэрс хуш ургадаггүй. Гэтэл хөгцөрсөн дэр дэрлүүлээд өрөөгөөр нь дүүрэн нүдэнд үл үзэгдэх хөгцний молекулаар дүүрсэн бичил орчин үүсгэж үр хүүхдээ хохироохоосоо өмнө ээжүүд сайн бодож, судалж үзэх хэрэгтэй. Залхууралгүй уншсанд баярлалаа.

Эх сурвалж: https://www.facebook.com/munkhjargal.orkhon/posts/1470949339604788

Orkhon Munkhjargal

 


URL:

Нэр: зочин Огноо: 24 February 2017

за бас хүмүүсийг битгий хэрэглэ эдр гэж болохгүй юм даа
монголчууд өөрсдийнхөө бүтээсэн зүйлсийг үгүйсгэж дэмжиж чадахгүй ингэсэээр байгаад эцэс сүүлд нь тухайн хийж бүтээе шинийг санаачлаад эх орныхоо юмыг үр бүтээмжтэй ашиглая гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзлийг нь навс унагааж хаядаг
ер нь бие биенийгээ шүүж өө хайж хийж бүтээж чадахгүй байна гэж хэлэх их л дуртай улс
өөрсдөө хийж чадахгүй дээ тэр үү эсвэл атаарханаасаа болоод ч тэр үү нэг тийм сонин юм байгаад байдаг юм
зүгээр бусдыгаа дэмжээд үнэхээр дунд нь болохгүй зүйл байвал аль болох болгохын тулд олог янзаар туршиж хийж болж магад гээд санаа санаачлага гаргаж нэгэндээ дэм тус болмоор юм аааааааа
тэгэхгүй муулахаа л урдаа барина
тэгээд хүмүүсийн тархийг сайн муу бүхий л зүйлсээр угааж өгнө
зүгээр л нэгнээ дэмжиж болохгүй зүйл гарвал тэрнийг нь яаж ийж байгаад болгохын төлөө нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө явъя л даа.!!!

Нэр: Anonymous Огноо: 24 February 2017

Oilgoloo

Нэр: Хэн нотлох юм Огноо: 25 February 2017

цай нүдэж нунтаглаад дэр хийж болно шдээ, цайгаар хийсэн дэр сайн шүүүү

Нэр: зочин Огноо: 25 February 2017

Яг миний бодож енгерсен зуйлийг хендеж бичжээ…

Нэр: Anonymous Огноо: 25 February 2017

Unen unen

Нэр: Зааац Огноо: 25 February 2017

Зааз, одоо бvр ийм ч юм болохгvй, тийм ч юм болохгvй гээд л болох юм байнаа юмуу тэгээд, хегцервел хаяна л биз. Хегц vнэртээд л дэрлээд байв гэж, туйлширчих юм аа.

Нэр: Зочин Огноо: 25 February 2017

Яг туйлширдаг гэдэг нь үнэн байхаа. Самрын ясан дэрийг эрт дээрээс л хэрэглэж байсан байх. Одоо бол үйлдвэрийн аргаар боловсруулж цөмсөн самарын ясаар дэр хийдэг юм билээ.Самрын ясаар хийсэн дэр муу гэж хэн ч батлаагүй хөгцөрсөн лэр ч одоогоор дуулаагүй байна.Харин норговол магадлал байж болох л юм.Бусдад хэт буруу мэдээлэл тархаах хэрэггүй байхаа. Энэ бодвол постлогчийн бодол байлгүй

Нэр: Anonymous Огноо: 25 February 2017

Би одоо 70 нас хүрэх шахаж байна Миний туулж ирсэн энэ үед самрын яс болон бүтэн самраар хэзээч дэр хийж дэрлэж байсан түүх байхгүй.Харин намар болоход хот дүүрэн самрын ясны хог дүүрнэ гээд их л тэмцдэг байсан.Самрыг сайн хатааж тааран уутанд хадгалах журамтай байлаа.Чийг л авбал битүү нөхцөлд мөөгөнцөр үржиж элдэв халдвар тараах аюултай.Мөөгөнцөрийн үрийг мицель гэдэг юм Самранд маш амархан үрждэг.Дээр бичсэн хүн зөв асуудал хөндсөн байна

Нэр: tuul Огноо: 25 February 2017

Zøv samar iddeg gesnees ger xiideg gej duulaagvi odoo bolih bez ih tuulshiraad bsan yumaa

Нэр: Мико Огноо: 25 February 2017

Хөгцтөй самраар дэр хийнэ гэж юу байхав ..хөгц үнэрлээд дэрлээд байна ч гэж юу байхав..самарыг тусгай машинаар цөмөөд ясыг нь угаагаад 70 грудаст хатааж хальсыг нь үлээлгэж цэвэрлээд тэр ясаар нь дэр хиййдэг юм ..тэрнээс өөрсдөө амаараа тонн тонноор цөмөөд нулимсан ясаараа дэр хийгээд арай л бишээ

Нэр: Anonymous Огноо: 25 February 2017

Ger buliinhendee helie baiz

Нэр: news Огноо: 26 February 2017

medeelel ugsund bayarlalaa anhaaruushtai yumaa

Нэр: Anonymous Огноо: 26 February 2017

Avsan dernuudee haylaa mash ih bayrlalaa

Нэр: Иргүн Огноо: 26 February 2017

Сэрэмжлүүлэн иргүний үүргээ биелүүлсэнд тань гялайлаа.

Нэр: Anonymous Огноо: 26 February 2017

Энэ унен шдэ хегц бол ургадаг ааруулаар л бодоод уз л дэ жижигхэн хегц тэй байхад л 2 хоногын дараа узэхэд цаашаа тэлээд алга болж егсен байдаг

Нэр: Anonymous Огноо: 26 February 2017

Өөрсдийн идсэн самрын ясаараа дэр хийсэн. Маш сайхан амардаг. Хужаагийн элдэв хаягдалтай тэрнээс 100% дээр.

Нэр: Anonymous Огноо: 26 February 2017

хөгц бол хорт хавдрын жинхэнэ үүсгэгч гэдэг биз дээ. бодох л асуудал.

Нэр: Anonymous Огноо: 26 February 2017

1 der ooroo hiiden yumsan .tolgoi deer yum gardag bolson.ternees bolson baij magadgui l yum
boliloo.haylaa

Нэр: нагаяа Огноо: 28 February 2017

чийгийг нь татдаг бас нэг зүйл бараа гутал дотор байдаг шүү дээ яагаав . Тэрийг самрын ясан дэрэн дотроо хэд хэдийг хийчвэл яадын

Нэр: Самарчидаа Огноо: 1 March 2017

Өнөөдрийн орлогоо олж л байвал өвчин тараах чинь зүгээр үү эргээд энэ лай чинь чиний үр хүүхэдтэй найзалж хуримлана тэр үед өвчин зовлон тарьж ургуулчихаад хурааж авч байгаагаа та мэдэхүү
Эрт дээр үеэс Монголчууд Ухаантай ард түмэн Өчнөөн арга ухаан үлдээсэн байхад Самарыг яагаад хэлж үлдээгээгүйн бол гэж бодоод үз

Нэр: Anonymous Огноо: 1 March 2017

Tegvel ganga ovsoor hiisen dernii talaar tailbarlaj ogno uu

Нэр: zochin Огноо: 3 March 2017

Urgamal ,tsaigaar der der hiij uzsen ih l toosontsor bujignaad dernii daavuu amarhan bohirddog yum bna lee.samriin ysaa sain ugaagaad sain hataasan baihad zugeer yum bna lee.

Сэтгэгдэл бичих