Нэймар шоронд орох уу?

6afbe12c78297fa2greatИспанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Нэймар санхүүгийн луйвар хийснийхээ төлөө эрүүгийн хариуцлагад татагдахгүй бололтой. Шүүх дээр Нэймарыг өмгөөлж буй өмгөөллийн компани тэдний үйлчлүүлэгч өргөст торны цаана орохгүй хэмээн мэдэгджээ.

Тэдний гаргасан мэдэгдэлд “Нэймар шоронд суухгүй. Асуудал дуусахад манай үйлчлүүлэгчийн үйлдэлд ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэдгийг тогтоох болно” гэж бичсэн аж.

Нэймар 2013 онд “Барселона” багт ирэхдээ ихээхэн хэмжээний санхүүгийн луйвар хийсэн гэж Испанийн шүүх үзсэн. Тэд “Барса”-гийн тоглогчийг санхүүгийн луйвар хийснийх нь төлөө Нэймарт хоёр жилийн ял өгөхөөр төлөвлөсөн билээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих