Хүнсний барааг шалгаж авахыг сануулж байна

527-1487841160budaa-2_700Улаанбаатар / МОНЦАМЭ/. Цагаан сарын хэрэгцээндээ зориулан гаднаас импортоор оруулж ирсэн хүнсний барааг сайтар шалгаж худалдан авч байхыг МХЕГ-аас анхааруулсаар, өдөр бүр лангуу, бөөний худалдааны төв, захуудаар үзлэг шалгалт хийсээр байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд жижиглэн савлаж байсан 57 шуудай будааг хураан авчээ. БНХАУ-аас орж ирсэн гарал үүслийн бичиг, худалдах зөвшөөрөлгүй будааг ариун цэврийн шаардлага хангаагүй байранд зааны зурагтай уутанд савлаж байсныг илрүүлэв.
Уг будааг савлаж байсан иргэд “Сүмтэй” будаатай хамт импортоор оруулж ирсэн гэжээ. Үүнээс гадна иргэдээс хуурамч будаа байж болзошгүй гэсэн дуудлага олноор ирэх болсныг МХЕГ-аас анхааруулж байна.  Гомдлын  дагуу шинжилж үзэхэд яг ч  хуурамч биш, харин хадгалалтын горим алдагдсан гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч цагаан сар ойртсон үед хүнсний бараагаа сайтар шалгаж, мэргэжлийн байгууллагаар шалгуулж байх нь зохитой гэж байцаагч нар ярьж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих