ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар төсвөөс 2 тэрбум төгрөг “ хуссан” хэрэгт унах нь ээ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар ТЭЦ 2-р станцийн дэргэд байгуулагдах  Шахмал түлшний үйлдвэрийн тендерт шалгарсан “Аморэ” компанид 2 тэрбум төгрөг өгсөн хэрэгт унах бололтой. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр төсвийн байнгын хорооны хурал дээр энэ тендерт луйвар орсон талаар мэдэгдсэн бөгөөд үүний цаана Ч.Хүрэлбаатар байгаа гэж мэдэгдэв. Уг нь энэ асуудал ЭБЭХ-ний сайдын мэдэлд байдаг боловч Засгийн газрын сайд нар нэгэндээ найр тавьж улсын хөрөнгийг үрэн таран хийж байгаа тухай асуудал хөндөгдсөн юм. Ц.Батбаяр гишүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг энэ асуудлаар шүүхэд өгч сайдын суудлаас нь огцруулахаар шийдээд байгаа. Тэрбээр баримт цуглуулж Засгийн газрын сайд нарын булхайг дэлгэнэ гэж ярьж байна. Хрэв тийм бол Засгийн газрын залуу сайд нар шийтгэл хүлээж огцрохоос өөр аргагүй байдалд орох юм


URL:

Сэтгэгдэл бичих