Ц.Өлзийтогтох: Монгол малд халдвар тарааж төсөл авдаг, вакцин шахдаг бүлэглэл бий

olloo_mn_1411517674_ulzitogtohМонголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг да­гасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг бай­даг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?

-Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суу­рилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс ба­римтлах хөтөлбөрийн та­лаар мэргэжилтнүүд ярилц­лаа. Тэр уулзалт дээр нэг мэр­гэжилтэн “Малын мах экс­портлох бизнес зогс­чихлоо.

Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, ба­талгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр за­саг, яам нь ойлгодоггүй, биз­несмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү. 2014 оны тавдугаар сарын байд­лаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэ­дэн жи­лийн өмнө мал эмнэл­гийн сал­барт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ.

Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэ­мэгд­­­лээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяр­тайгаар яриад байна лээ. Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн ха­лаас л түнтийсэн гэж боддог.

Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.

-Малчдын өмнөөс төр за­саг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?

-Мал эмнэлгийн нэрийг ашиг­лан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өм­нөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томхон мэргэжилтнүүд, Зас­гийн газ­рын хэрэг­жүү­лэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шур­гал­сан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүү­лэлтээ ил болгодог бай­лаа. Өнгөрсөн жилээс эх­лэн Монгол Улсад бүрт­гэл­­гүй, орос, өвөрмонгол хоё­роос вак­цин оруулаад ирсэн. Сайд, Төрийн на­рийн бичгийн дарга­тайгаа ний­лээд үнэ зо­хио­гоод гур­ван хоногийн до­тор авч байгаа юм. Тэр эм мал эм­нэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хам­гийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вак­цин гэх “хогийг” авчирч ирээд хэ­рэглэсэн дээ.

-Гаднаас эм зөөгөөд мон­гол мал эрүүлжих үү. Хэ­дэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?

-Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуур­хал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвч­тэй гэх яриаг дэвэргэж ма­лын махны нэр хүнд, үнэд нө­лөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед туув­рын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл бол­годог байлаа.

Түүн­тэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад вак­­цин­­жуул­чихсан байхад бол­но шүү дээ. Таван тонн гар­га­хын тулд зарлага гар­ган 60 сая малыг тарих шаард­лагагүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд Мон­голын малыг судалдаг, док­тор хам­гаалдаг нөхөд ол­ширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зар­лах юм.

-Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бру­цёл­лозыг судлаад док­тор хам­гааллаа л гэнэ. Гадаа­даас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бру­цёл­лозын гал голомт гээд дэл­хийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр тур­шилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ла­де­ний тараасан халдвар үүс­гэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.

-Баримт нотолгоо бий юу?

-Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүх­нийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөн­хий газар хүлээн зөв­шөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авах­гүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэд­лэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараа­саар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бру­цёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хү­сэлт тавьж эмч нарыг бру­цёллоз шинжилгээнд хам­руулсан. Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хий­чих­сэн этгээд аймгуудад вак­цин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вак­цин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вак­цины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад ав­чихлаа” гэ­сэн хариу өгсөн. Хэн ха­риуц­лага тооцох юм бэ. Хуу­рамч гэрээ хэлцэл хий­сэн нөхөд хүртэл инээ­гээд л сууж байна.

-Тэр нөхрийн халдвар та­раасан 120 мянган ма­лын мах сүүг идвэл яах вэ?

-Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дор­нод, Сүхбаатар аймгийнхан юм. Ту­хайн үед мал эмнэлэг үрж­лийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын за­хирал Бат­тогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.

-Малын өвчин хүнд халд­лаа гэдэг аюул шүү?

-Бру­цёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөц­гий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бру­цёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.

-Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?

-Миний тооцоолж бай­гаагаар 2-3 тэрбум төг­рө­гөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм.

Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүл­хийтэй 20 үхрийг вак­цинжуулаад хорио цээр тог­тоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэл­гийн газар 17 тэр­бум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий. Ин­гээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гур­ван жилийн дотор авчирч асга­лаа. 1400 литр вакциныг л гэ­хэд Говьсүмбэр аймагт хөл­дөөгөөд хаяж байх жи­шээтэй. Хадгалах хуга­цаа нь дуусчихсан вакциныг та­риад дуусгаж байсан то­хиолдол олон бий.

-Малын эрх ашиг хөндөг­дөөд байна уу гэх нь хаа­шаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хя­налтгүй орон зай бол­чихжээ дээ?

-Монголын мал эмнэл­гийн хол­бооны дүрэм дээр “Малын эрх аш­гийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дам­жин хүнийг өвчлүүлж эхэл­лээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.

Өглөөний сонин Т.Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих