“Заан” нэрийн цагаан будааны сав баглааг хуурамчаар хийж байна

frmr9s27q4jth097m612fihu9Сар шинийн баяр дөхөж, иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр авч байгаа энэ үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтаар дийлэнх нь БНХАУ-аас оруулж ирсэн хоол амтлагч, ургамлын ногоо, тос, өндөг, хатаасан жимс, загас махнууд шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан, сав баглаа боодол задарсан, хэрэг зааваргүй бүтээгдэхүүнүүд цөөнгүй илэрсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд Мекури, Далай ээж, Бөмбөгөр, Барс захуудад илэрсэн учир дахин шалгалт явуулахаар болсон байна.

Мөн өнгөрсөн 12 сарын шалтгалтаар “Заан” нэртэй цагаан будааг баглаа боодлыг нь хуурамчаар үйлдсэн хэрэг гарч байсан. Тэгвэл энэ удаа дахин ийм зөрчил гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд НМХГ-т ажлын байрны мэдээллээ ирүүлээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд баталгаажуулаагүй жингээр цагаан будаа савлаж, “Заан” нэрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар үйлдэн худалдаалж байсныг илрүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих