Улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч осол гаргажээ

7888

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 454 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 370 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 6 /үүний улмаас 1 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, онхолдох хэлбэрээр 1 /үүний улмаас 2 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 /үүний улмаас 2 хүн гэмтсэн/ бүртгэгджээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1, зорчигч 1 бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Өнөрийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 5 настай Б-г мөргөж гэмтээн ГССҮТ-д хүргэж өгөөд орхиж явсан.

Эрхэм жолооч та сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулна уу. Монголын ирээдүй болсон бяцхан үрс чинь зорчиж байгаа гэдгийг санаарай.

МУ-ын ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” бөгөөд энэ хуулийг зөрчвөл “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. Гэтэл өчигдөр сургуулийн насны 2 хүүхэд хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байх тул дээрх заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих