ЮРИЙ ЛУЖКОВ: МЕДВЕДЕВИЙГ БОДВОЛ ПУТИН ИЛVV АРДЧИЛСАН ХVН

Москва хотын мэрийн суудалд дархлагдсан мэт 18 жилийг vдсэн Юрий Лужков єнгєрсєн оны єдийд Ерєнхийлєгч Д.Медведевтэй ам муруйснаас болж суудлаасаа огцорсон билээ. Хэзээнээс л Москвагийн мэр гэдгээрээ танил болсон тэрээр Оросын улс тєрд нєлєє бvхий нэгэн ч Ерєнхийлєгчийнхєє эсрэг яаж ч чадалгvй суудлаа орхиход хvрсэн. Тvvнээс vлдсэн гомдол бухимдалдаа одоо хvртэл лугшиж явдаг бололтой. Нэг хэсэг чимээгvй байсан тэрээр саяхнаас олны ємнє гарч ирж, Оросын улс тєрийн талаар барууны хэвлэлvvдэд ил шулуун ярилцлага єгєх болов. Тvvний нэг нь BBC телевизэд єгсєн дараахь ярилцлага юм.

-Удахгvй Думын сонгууль болох нь. Энэ сонгуулиас ямар дvн гарна гэж та таамаг-лаж байна?
-Энэ сонгууль шударга болж чадахгvй. Мужийн захирагч нар эрх баригч “Нэгдмэл Орос” намын дарамт дор байгаа учраас тэдний талд л дvн гарна. Тэгээд ч энэ нам булхай луйвар хийхгvйгээр сонгуульд ялж чадахгvй. Єнєєдєр Орост ямар ч єрсєлдєєн, сонголт алга. Ирэх жил Оросын Ерєнхийлєгч хэн болохыг єнєєдєр хvн бvгд мэдэж байна шvv дээ.
-Ерєнхийлєгч Д.Медведев албанаас буусныхаа дараа Ерєнхий сайд болох нь одоо нэгэнт тодорхой болоод байна
-Ерєнхийлєгчєєр ажиллаж байгааг нь харвал тэр Ерєнхий сайд болсон ч олигтой ажиллаж чадахгvй.
-ОХУ-д єнєєдєр хоёр удирдагч байна. Гэхдээ тэдний чухам хэн нь Орос орны жолоог барьдаг жинхэнэ эрх дархтай вэ гэдгийг олон нийт одоо хvртэл сонирхож байгаа. Таны хувьд тэдний хэн нь гэж бодож байна?
-Би vvнд дvгнэлт хийхээс зайлсхийж байна. Яагаад гэвэл сvvлийн нэг жил Путин, Медведев хоёрын алинтай нь ч холбоо тогтоосонгvй. Тийм болохоор ямар нєхцєл байдал vvсээд байгааг би мэдэхгvй шvv дээ. Тэднийг єнєєдєр хоёр толгойтой бvргэд гэж нэрлэж байна.Vvнээс харвал Орос оронд ардчилал vгvй болж байна. Vvнд л би санаа зовж байна.


-Та тэднийг хvнийх нь хувьд дvгнэн хэлэхгvй юу?
-Барууныхан бодохдоо Путинээс Медведевийг илvv ардчилсан хvн гэлцдэг. Гэвч vнэн хэрэгтээ аливаа vзэл бодол, байр суурийн зєрчилд В.Путин илvv зєєлєн ханддаг. Медведев бол аливаа зєрчлийг шууд л дарангуйллын аргаар дуусгахыг боддог хvн.


-Та ер нь Д.Медведев Ерєнхийлєгчид дургvй юм аа даа. Та хоёрын дунд хувийн дайсагнал байдаг юм уу?
-Бидний хооронд єш хонзон санаад байх юм байхгvй. Энэ бvхэн тvvний хийж буй vйлдлvvдээс л болж байгаа шvv дээ. Би хvнийг хэлсэн vгээр нь биш, хийж буй vйлдлээр нь дvгнэхийг хичээдэг. Ингээд vзвэл миний зvгээс Медведевийг чиглэсэн дайсагнал байхгvй.
-Тэр таныг 18 жил суусан Москва хотын даргын албанаас чєлєєлсєн болохоор тэр биш vv. Ер нь, таныг албан тушаалаас огцруулах болсон гол шалтгаан нь юу юм бэ?
-Энэ асуултын хариулт их амархан. Ерєнхийлєгчийн сонгууль дєхєж байна. Эрх баригчдад Москвагийн дэмжлэг хэрэгтэй. Тийм ч учраас єєрийн хvнийг Москвагийн мэрийн суудалд тавьсан. Тэдэнд Кремлийн шийдвэрийг vг дуугvй дагадаг хvн л хэрэгтэй. Яг энэ учир шалтгаа-наар л миний хотын даргын карьерт цэг тавьсан юм.


-Кремль єєрийн хvнийг тавьсан гэлээ. Гэхдээ та тэдний эсрэг хvн биш биз дээ. Эсвэл та энэ суудалд хэвээр байсан бол тэднийг сонгуульд ялахад нь саад тотгор болох байсан хэрэг vv?
-Vvнийг Ерєнхийлєгч Дмитрий Медведевээс асуувал зохимжтой. Медведев Путинтэй єрсєлдєх хэрэг гарвал тvvнээс хvчирхэг байх гэсэндээ л намайг огцруулж, Москвад єєрийн хvнийг тавьсан шvv дээ.


-Энэ таныг унагах жинхэнэ шалтгаан мєн гэж vv. Та Оросын улс тєрийн бичигдээгvй хуулийг зєрчиж, Ерєнхийлєгч Д.Медведевийг шvvмжилснээс энэ бvхэн болсон биш vv?
-Москва хот єнгєрсєн 20 жилийн турш бие даасан засаг захиргааны нэгж байж ирсэн. Мэдээж, эрх баригчдад энэ бие даасан байдал таалагдаагvй. Засгийн газарт таалагддаггvй хvмvvс дунд сєрєг хvчнийхнээс гадна тэдний шийдвэрийг сєрж, vг дуугарч зvрхэлдэг бие даасан хэсгийнхэн ч багтдаг. Єнгєрсєн 18 жилийн хугацаанд Москва олон ч удаа ийм бие даасан шийдвэр гаргасан. Энэ нь тэдний уурыг хvргэдэг байх. Одоо бол Кремльд тийм эсэргvvцэл байхгvй, бvх зvйл амар явж байгаа биз.


-Зарим ажиглагч таны огцрох болсон шалтгааныг Д.Медведев В.Путиний сvvдрээс гарах гэсэндээ нєлєє бvхий албан тушаалд халаа сэлгээ хийсэн гэдгээр тайлбарлаж байсан?
-Медведевийн Ерєнхийлєгчийн сонгуульд ялсан нь Путиний л ач шvv дээ, талархаж явах хэрэгтэй. Гэхдээ Путиний дэмжлэгтэйгээр гарч ирсэн гэдэг нь тvvний сэтгэл зvйд хvндээр тусдаг байх л даа. Тийм болохоор бие даасан шийдвэр гаргадаг хvн болж харагдахын тулд ийм алхам хийж байгаа юм. “Хар л даа. Би Ерєнхийлєгч, энд би шийдвэр гаргана” гэж хvмvvст харуулахыг тэр хvсч байгаа.


-Д.Медведев таныг ажлаас чєлєєлєх тушаал гарах vед В.Путин тvvний шийд-вэрийг болиулж, танд туслана гэж найдаж байв уу. Ерєнхий сайд таныг хамгаалаа-гvйд гомддог уу?
-Би гайхсан. Vнэндээ Путиний байр суурь ямар байсныг би одоо хvртэл мэдээгvй л явна. Тэр ємнє нь мэдэгдэхдээ Лужковын нєхцєл байдал хоёр талтай гэсэн. Нэгдvгээрт, тэр vнэхээр vр дvнтэй сайн ажилласан гэж намайг vнэлсэн. Харин хоёрдугаарт, намайг Медведевтэй учраа ололцож, сайн харилцаатай байж чадаагvй гэсэн байна билээ. Vvнийг л би ойлгохгvй юм. Би Путинтэй ч, Медведевтэй ч аль алинтай нь ажил хэргийн, хэвийн харилцаатай байсан. Бидний дунд онцгойлоод байх харилцаа ерєєсєє байгаагvй.
-Таныг халахын ємнєхєн Оросын сонин хэвлэлvvдээр баахан шvvмжилж муулсан кампани єрнєсєн шvv дээ. Хээл хахуульд холбогдсон, хотыг буруу менежментээр авч явж байна гээд л. Эрх баригчдад заавал ингэж хэвлэлийн кампани явуулах шаардлага юу байсан юм бол?
-Ерєнхийлєгч Д.Медведевт намайг халахад улс тєрийн шалтгаас єєр учир шалтгаан гэх юм байгаагvй учраас ийм арга хэмжээ авсан хэрэг. Тэр vед би Ерєнхийлєгчид хандаж ил захидал бичсэн дээ. Энэ бол зєвхєн єєрийгєє хамгаалах гэсэн vйлдэл биш, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєг єєрийнхєє хэмжээнд хамгаалах гэсэн хэрэг юм. Єнєєдєр манайд ардчиллын тулгуур зарчмын нэг болсон чєлєєт хэвлэл бараг vгvй болсон. Намайг огцрох vед ердєє III суваг л намайг дэмжсэн мэдээлэл цацсан шvv дээ. Тэгээд тvvнийхээ хариуд эфир цацах эрхээ хvртэл хасуулсан. Бас “Московский Комсомолец” намайг халсан шийдвэрийг буруу хэмээн vзсэнийхээ тєлєє Кремлийн дайралтад єртсєн. Орост єдийг хvртэл урлаг, уран зохиолоос бусад нь бvгд цензуртэй байна. Албан ёсоор цензур тогтоосон юм байхгvй атлаа далд оршсоор байгаа. Єнєєдєр эрх баригчдыг шvvмжилдэг ганц хоёрхон л хэвлэл, радио станц байна шvv дээ.


-Таныг Москва хотын мэрээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, эхнэрийнхээ ажилд тусалдаг байсан хэмээн одоо болтол харддаг. Бvр хэрэг vvсгээд шалгаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Теодор Драйзерын гурван гайхамшигтай зохиол бий. Тvvний нэгд нь нэгэн залуу эр савангийн худалдаачнаас хэрхэн бизнесээ эхлvvлж том саятан болдгийг гайхалтай сайхан єгvvлсэн. Бизнесийг яаж багаас нь эхлvvлж болдгийг америкчууд энэ номноос сурсан юм. Миний эхнэр ч яг vvн шиг замыг туулсан. Тэр энгийн нэг гэр бvлд тєрсєн, vйлдвэрт ажилладаг байсан ч супер авьяасынхаа хvчээр компьютер программын бяцхан бизнесээ єнгєрсєн 20 жилийн хугацаанд єдий хvртэл нь єргєжvvлж чадсан юм. Гэхдээ тvvний бизнесийн дийлэнх хувь нь Москвагаас гадуур байдаг. Ростов, Краснодар гээд Оросын бусад хот, хилийн чанадад хvртэл бизнес нь тэлсэн. Тэгээд Москвагийн хvрээнээс аль хэдийнэ хальсан бизнест би яаж нє-лєєлж чадах юм бэ. Москвагаас хаа хол байгаа бизнест ашиг сонирхлын зєрчил гарна гэж юу байх вэ.
-Гэхдээ хотын даргаар 20 жил ажилласан хvн эхнэрийнхээ бизнест туслаагvй гэдэгт хvмvvс итгэнэ гэж vv?
-Эхнэр маань шударгаар бизнес хийдэг. Тэр намайг Ерєнхийлєгчид захидал бичих vед “Чиний зєв, єєрийнхєєрєє хий” гэж хэлсэн. Хэрвээ тvvнд ямар нэг гэм буруу байсан бол тэгж хэлэх байсан гэж vv. Хэзээ ч vгvй. Бид шударгаар амьдардаг хvмvvс учраас л зоригтойгоор Ерєнхийлєгчийн эсрэг дуугарсан юм.
-Та ингээд л Кремлийнхнийг уурлуулаад байх гэж vv. Ингэх тусам тэд таныг шалгаж байцаана шvv дээ. Сая л гэхэд Москвагийн банкнаас зээл гаргуулж, эхнэрийнхээ компанид єгсєн гэдэг хэрэг vvсгээд шалгаж байна?
- Тэд магадгvй хэвлэлд ханддаг арга барилаараа надтай харилцах гэх байх. Гэхдээ хууль шvvхийн vнэн гэдэг талаас нь аваад vзэх юм бол би єєртєє бvрэн итгэлтэй байна.


-Тэгэхээр та улс тєрд vлдэх нь ээ?
-Би улс тєрийг орхихгvй ээ. Одоо маш олон хvн надтай холбоо тогтоож, ярьж зєвлєлдєж байна. Улс тєрийн тогтолцоо болохгvй байна, ардчилал, эрх чєлєєнд хориг саад тулгарч байна гээд олон хvн надад хандаж байгаа.
-Улс тєрд vлдэнэ гэдэг Оросод байна гэсэн vг биз? Таныг нэг хэсэг хилийн чанадад амьдарна гэж шуугисан. Беларусийн Ерєнхийлєгч А.Лукашенко Лужковыг урьсан, Австрид очиж амьдрах нь гээд л эсвэл Лондон дахь гэртээ очно гээд.
-Би хуучин Зєвлєлтийн орнуудын бvх удирдагчтай сайхан харилцаатай байдаг шvv. Гэхдээ миний хувь заяа яаж ч эргэдэг бай надад эх орноосоо явах бодол алга. Би улс тєрд эргэн орно гэж ярьж байгаа нєхцєлд энд, тєрсєн газар нутаг, эх орондоо л хийхгvй бол єєр хаана улс тєр хийх вэ. Би Москвагийн унаган иргэн. Гэр бvл маань Лондонд vл хєдлєх хєрєнгєтэй, хvvх-дvvд маань тэр хотод дуртай ч би Москвад амьдарна. Гэхдээ Лондонгийн маань байр хэвлэлvvдийн бичээд байдаг шиг харш биш шvv. Жириновский намайг яваад єгєєсэй гэж хvссэн ч би Оросоос явахгvй. Єнгєрсєн жил тєрсєн єдрєє тэмдэглэх гээд хэдхэн хоног гадагшаа явсан хойгуур намайг зугтчихлаа гэж солиотой хvн шиг баахан юм ярьсан. Би буруу юм хийгээгvй байж яасан гэж гэмтэн шиг зугтах билээ дээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих