Ганц G-time ч биш өөр олон луйврын үйл ажиллагаанууд байна

Цагдаагийн газраас Жи-Таймыг луйврын сүлжээ, гэмт хэрэг байсан гэдгийг тогтоож, хохирогчидтой уулзаж эхлээд байгаа. Үнэндээ луйвар гэдгийг бүгд л мэдэж байсан биз дээ. Тэгсэн мөртлөө л мөнгөө аваачиж өгөөд луйвардуулчихсан, хохирол нь 6 тэрбум төгрөг хүрчихсэн явж байх юм. Ингээд л зугтах гэж байсан Жи таймын захирлыг барьж, бусдад учруулсан хохирлыг төлүүлэхээр болсон тухай мэдээлж байна. Хожимдсон ч гэсэн луйвар гэдгийг нь тогтоож, дараагийн залилангийн үйл ажиллагаанд итгэгчдэд анхааруулга өгсөнд баяртай байгаа.

Гэхдээ яг Жи таймынх шиг биш хэрнээ луйврын шинжтэй хүний сүсэг бишрэлээр мөнгө хийдэг бизнесийн үйл ажиллагаанууд олон байна. Тэднийг ч бас луйвар гэдгийг нь тогтоож, хариуцлага тооцмоор байгаа юм. Жишээ нь танхим дүүрэн хүн зуглуулчихаад л хэтэвчээ даллаад мөнгөтэй болно гэж хэлээд 20000 төгрөгийн тасалбар зарж, хөрөнгөжиж байгаа хүн байна. Энэ бол цэвэр луйвар. Хэтэвчээ даллаад баяжсан хүн байна уу. Байхгүй бол тэр мөнгөөр бороо оруулдаг хүнийг шалгаж, хариуцлага тооцох зөв.

Жилдээ нэг удаа 4000 гаруй хүнийг цуглуулаад 20 мянган төгрөгийн тасалбар тараагаад мунхруулж, сэнхрүүлж, гарыг нь өргүүлж, хэтэвчийг нь даллуулаад л 100 орчми сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна шүү дээ. Үүнээс татвар төлж байна уу гэвэл эргэлзээтэй. Харин 20 мянган төгрөгөө тушааж, хэтэвчээрээ далласан хүмүүс яасан бол?…

 

Бас сошиал буюу фейсбүүк хуудаснаа нэг луйврын шинжтэй бизнес явагдаж байна. Тухайлбал, нэг пейж хуудсан дээр лайк дарчих юм бол лексус 570, эсвэл Ланд 200 гэх зэрэг автомашин өгөх юм гэнэ. Бүр доошлоод приус 10, 20, 30, 40-ыг зөвхөн лайз дарж, шейр хийснээр авах боломжтой.

Ийм зүйлд итгэсэн маш олон хүн лайк дарж, шейр хийсээр өнөөх залилагч этгээд олон зуун мянган лайктай пейж хуудсынхаа нэрийг солиод л 5-10 сая төгрөгөөр худалдчихаж байх жишээтэй. Үүнийг шалгах хэрэгтэй. Энэ бас л хүнийг хуурч, мэхэлж, луйвардаж, мөнгө олж байна шүү дээ.

Цаашлаад энэ хошин шогийнхныг ч шалгах хэрэгтэй. Бээст, шилдгийг шилдэг гэж хэлээд л жилийн өмнө нь тоглогдож байсан, телевизээр залхтал гарсан үзүүлбэрүүдээ давтан тоглож, хүнээс 20-30 мянган төгрөг салгаж чадаад байгаа юм. Үүнийг бас л луйвар гэнэ биз дээ.

Алхам бүрт луйвар байна. Үүнийг одоо зогсооё л доо. Хэндээ итгэх вэ гэж эргэлздэг боллоо. Шалгаж, хариуцлага тооцьё. Тэгвэл энэ улс чинь хуультай. Хууль зөрчиж, хүн хуурч, луйвардаж мөнгө олж болохгүй гээд зарим хэсэг нь ухаарч, зарим нь тэнгэрээс мөнгө унаад ирэх юм шиг аашилж бусдад хууртагдаж явахаа болино биз дээ. Тэгвэл бид мэт нь ийм зүйл бичих ч шаардлага алга болох байна байгаа шд.

Шар хүү

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 23 February 2017

Бид нээрэн тэнэг юмуу эсвэл ямар юм бэ .нээрэн юм бүрт итгэж балайраад явна гэдэг чинь ямар тэнэг юм болж байнаа.Ийм юманд итгээд мөнгөө өгч байдаг өөр ямар улс үндэстэн байдаг болоо.Гадаадын өөр улсууд биднийг муу мунхагаар дуудаад бодоод байдаг байхдаа. Болиод зүгээр ажилаа хийгээд бага чгэсэн цалингаа аваад явцгааяаа хүмүүс ээ

Нэр: Ismael Огноо: 16 March 2020

где рексатал
рексатал цена купить
рексатал 500 инструкция по применению цена
препарат рексатал
сколько стоит рексатал

Сэтгэгдэл бичих