“G TIME” ЗАВШИЖ, ЯДАРСАН ИРГЭД ХООСОН ХОЦРОХ ВИЙ
“Монголын мэдээ” сонин энэ сарын 8-ны дугаартаа Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэрийдлээр иргэдийг залилж буй “Жи Тайм” сүлжээний бодит байдлын талаар дугаарын сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Манай сонины нийтлэлийг гарснаас хойш тав хоногийн дараа “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан юм. Түүнд Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Харин “Жи Тайм” сүлжээнд элсэж, хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж аваад дөрөв хонож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газрыг зорих “Жи Тайм” сүлжээний бизнесийн хохирогчид нэмэгдэж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй. Мөн “Жи Тайм” сүлжээний сургалтын газрууд хэвийн ажиллаж, тус сүлжээнд шинээр элсэгчид ч өнөөдрийг хүртэл байсаар байгаа юм. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаа “Жи Тайм” сүлжээний хохирогчдыг онцлон бэлтгэлээ.
УМБГ “ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНИЙ ХОХИРОГЧДЫН АЧААЛАЛД ДАРАГДЖЭЭ
Улсын мөрдөн байцаах газрын нэгэн өрөөний үүдэнд 70 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр иргэний үнэмлэхээ гартаа барин зогсоно. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард “Жи Тайм” сүлжээнд элсэж, хохирогч болсон гэнэ. Тэр хоёроос юу болсон талаар тодруулахад “Би нөхөртэйгөө 135 мянган төгрөгийн хөтөлбөрт нь элссэн. Хоёулаа нийт 270 мянган төгрөгөөр элссэн. Гэвч одоо болтол тэд нарын хэлээд байсанчлан шагнал цалинд хүрч чадаагүй.
Тэтгэврийн бидэнд 270 мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Бид тэтгэврийнхээ мөнгөөр элсчихсэн. Манайх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг. Тэнд байдаг нэг эмэгтэй бидэн дээр нэг их сайхан машин унасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг авч ирж сургалт хийсэн юм. Сургалтаараа нэг л амархан, их мөнгөтэй болно гэж ярьсан юм. Тэгээд л эмээ, өвөө хоёр нь элсчихсэн. Одоо хүүхдүүд зэмлээд бөөн л юм болж байна. Одоо энд байцаалт өгнө” гэв.
Тэд бол Улсын мөрдөн байцаах газрын үүдний хүлээлгийн танхимыг дүүргэж буй “Жи Тайм” сүлжээний хохирогчдын нэг юм. Манай сурвалжлах хэсгийг өдрийн 11:00 цагийн орчимд Улсын мөрдөн байцаах газарт очиход “Жи Тайм” сүлжээний хохирогчид аль хэдийнэ өргөдлөө өгөхөөр ирчихсэн байлаа. Угтан авах үйлчилгээний хэсэгт суух цагдаагийн алба хаагчид байсхийгээд “Жи Тайм-ын хүмүүс байна уу. Байвал энэ өрөө рүү ороодох” хэмээн танхимд цугласан хүмүүст сануулах бөгөөд тус сүлжээний хохирогчдын цуваа тасралтгүй үргэлжилсээр байв. Тэд бүгд гартаа иргэний үнэмлэхнээс гадна “Жи Тайм” сүлжээний танилцуулга болон мөнгө шилжүүлсэн дансны хуулгаа барьжээ. Өргөдөл гаргахаар ирсэн хүмүүсийн дунд ах дүү, хамаатан, саднаа элсүүлж, гэр бүлээрээ хохирсон хүмүүс ч байлаа. Тэдний нэг нь 30 гаруй насны О гэх эмэгтэй.
Тэрбээр өөрийн хадам ээж болон дүү нараа элсүүлсэн гэнэ. Түүнээс болж хоёр сая гаруй төгрөгийн хохирол амсчээ. Мөн ломбардад автомашинаа тавьж “Жи Тайм” сүлжээнд элссэн гэх залуухан бүсгүй ч байв. Түүнийг Б гэдэг бөгөөд тус сүлжээний хоёр ч хөтөлбөрт хамрагдсан аж. Тэрбээр “Би анх вип хөтөлбөрт нь хамрагдсан. Анх сүлжээнд орохдоо машинаа барьцаанд тавьж орсон юм. Вип хөтөлбөрийнхөө шагнал мөнгийг авсныхаа дараа дахиад паст хөтөлбөрт нь элссэн. Гэтэл ийм байдалд орчихлоо. Үнэнийг хэлэхэд хэцүү байна. Өмнө нь ямар нэгэн сүлжээний бизнест хамрагдаж байгаагүй. Гайгүй юм шиг болохоор нь орчихсон чинь хэцүү байна. Би энэ сарын 20-нд өргөдөл гаргасан.
…Би нөхөртөө хэлэлгүй цалингийн зээл аваад орсон. Нөхөр маань мэдчихээд их уурлаж байгаа. Эгч нь одоо яах учраа олохгүй л явж байна. Ямар ч байсан өргөдөл гаргаад үзье. Хэрвээ 10 гаруй сая төгрөгтэй болчихвол бидний амьдралд л хэрэгтэй юм даа гэж бодсон юм. Түүнээс их мөнгөтэйдөө биш. Ямар сайндаа л цалингийн зээл авч байх вэ дээ” хэмээн ярьсан…
Өнөөдөр байцаагч дуудсан болохоор ирсэн” хэмээн ярив. Б ийнхүү ярьсныхаа дараа оффис руугаа явах талаар бидэнд хэлсэн юм. Түүний хэлснээр зарим гишүүд нь компанийн үйл ажиллагаа хэвийн болохоор үргэлжлүүлэн ажиллах тухай гарын үсэг зурж, цуглуулж байгаа аж. Мөн тэрбээр хүн бүр өөр өөрийн бодолтой болохоор хохирогч хэмээн өргөдөл өгөх хүсэлтэй нэгэн нь бий. Энэ хэрэг тогтворжтол хүлээж байгаад үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байна. Би хэдий өргөдлөө гаргасан ч гэсэн компани дээр очиж нөхцөл байдлыг танддаг хэмээн учирласан. Энэ мэтчилэн “Жи Тайм”-ын хохирогчдын зовлон мундахгүй аж.
SBN, UBS ТЕЛЕВИЗЭЭР МЭДЭЭ ГАРСАН БОЛОХООР ИТГЭСЭН
“Жи Тайм” сүлжээний хохирогчдын ихэнх нь SBN, UBS телевизээр уриалсан шинжтэй мэдээлэл гарсан болохоор итгээд орсон гэх тайлбарыг хэлж байлаа. Нэрээ нууцалсан нэгэн хохирогчийн хэлснээр нэгэн худалдааны төвийн 110 гаруй ажилтан хамтран тус сүлжээнд элсэн, оффис хүртэл байгуулсан гэнэ. Тэдний ихэнх нь вип хөтөлбөрт элссэн бөгөөд цөөхөн нь шагнал цалингаа нэг удаа авсан байна. Тэрбээр “Ард түмний амьдрал үнэхээр хэцүү байна шүү дээ. Бид аргаа барсандаа л ингэж явна. Хэрвээ үнэхээр энэ хөтөлбөр залилан байгаад, пирамид хэлбэрийн бизнес явуулахыг Монгол Улсын хуулиар хориглодог юм бол холбогдох хууль хяналтынхан, төрийн дээд удирдлагууд эртхэн арга хэмжээ авахгүй яасан юм. Заавал биднийг хохирсоны дараа арга хэмжээ авах хэрэг байсан юм уу. Бидний хохирлыг барагдуулж өгөх эсэх нь тодорхойгүй байна.
Ямар ч гэсэн өргөдөл гарга гэсэн. Өргөдлөө өгчихлөө. Хохирлоо л барагдуулж авмаар байна” хэмээн бухимдан ярьсан. “Жи Тайм” сүлжээний хохирогчдын дунд ах, дүү, гэр бүлээрээ нийлж, элссэн хүмүүс их байгаа нь сурвалжлага хийх явцад ажиглагдсан. Учир нь бидний уулзаж, ярилцсан хүмүүсийн дийлэнх нь ах, дүү, гэр бүлээрээ элссэн байв. 40 орчим насны нэгэн эмэгтэй УМБГ-ын хүлээх танхимд бухимдуухан зогсоно.
Түүнтэй ярилцвал “Жи Тайм” сүлжээний вип хөтөлбөрт нөхөр болон хадам ээжийгээ элсүүлжээ. Гэвч тэд шагнал цалиндаа хүрч чадаагүй аж. Түүнээс болж нэг гэр бүл зургаан сая гаруй төгрөгөөр хохирсон байна. Тэрбээр “Сургалтан дээр өөрийн хамгийн ойрын хүмүүстэйгээ хамтарч ажиллавал хурдан мөнгөндөө хүрнэ гэж ярьж байсан. Тэгэхээр нь би нөхөр, хадам ээжийгээ элсүүлчихсэн юм. Элсээд удаагүй байтал Eagle телевизээр хүмүүсийг луйвардаж байна гэдэг мэдээ гарсан. Тэгээд л энд ирээд байж байна. Би нөхөртөө хэлэлгүй цалингийн зээл аваад орсон. Нөхөр маань мэдчихээд их уурлаж байгаа. Эгч нь одоо яах учраа олохгүй л явж байна. Ямар ч байсан өргөдөл гаргаад үзье.
…Цалингаа хүлээгээд байж бай. Баяжих сэтгэлтэй нь баяжина” гэх мэтчилэн иргэдийн санаа бодлыг эргүүлсэн мэдээлэл ч тасрахгүй үргэжилж, “Жи Тайм” сүлжээнд нэгдэхийг уриалсаар байгаа нь хэн бүхний нүдэнд ил буй. Тиймээс манай сурвалжлах хэсэг “Жи Тайм”-ын сургалтын хэд хэдэн байранд очиж, цахим ертөнц дэх шуугиан үнэн эсэхийг сурвалжилсан юм…
Хэрвээ 10 гаруй сая төгрөгтэй болчихвол бидний амьдралд л хэрэгтэй юм даа гэж бодсон юм. Түүнээс их мөнгөтэйдөө биш. Ямар сайндаа л цалингийн зээл авч байх вэ дээ” хэмээн ярьсан. Мөн бидэнтэй хөдөө амьдардаг ээжийгээ элсүүлчихсэн гэсэн хүн ч таарав. Түүний хэлснээр өөрөө эхэлж элсээд доороо элсүүлэх хүн олдохгүй болохоор нь хөдөө амьдардаг ээжийгээ элсүүлчихсэн аж. Харин өргөдөл гаргаж, мэдүүлэг өгтөл хамт элссэн ээжийг нь мэдүүлэг өгөх шаардлагатай гэсэн хариу сонссон гэнэ. Тэрбээр “Одоо ээжийгээ авч ирж байцаалт өгүүлэх л хэрэг гарч байна” хэмээн халаглав. Энэ мэтчилэн “Жи Тайм”-ын хохирогчид УМБГ-ын мөрдөн байцаагчдыг “түргэн” авахуулахад хүргэжээ. Бид ийнхүү ярилцаж зогстол аль хэдийнэ цайны цаг болсон байв. Энэ үед хүлээн авах танхимд суух цагдаагийн алба хаагч “Цайны цаг болсон шүү.
“Жи Тайм”-ынхан 13:30 цагт ирээрэй” хэмээв. Түүнийг ийнхүү хэлснээс хойш өглөөхөн суух ч газар олдохгүй байсан УМБГ-ын хүлээлгийн танхим суларч, эзэнгүй сандлууд үлдлээ. Бид тус газрын байцаагч нартай уулзаж, мэдээлэл авах гэсэн хэдий ч “Зав алга. Цаг алдмааргүй байна” гэх шалтгааныг хэлсэн. Арга ч үгүй биз. “Жи тайм” сүлжээний хохирогчид зогсоо зайгүй тус газарт хандаж, өргөдөл гаргаж байгаа юм хойно. Бид тэдний ажилд саад болохыг ч хүссэнгүй.
БИД МӨНГИЙГ НЬ БУЦААЖ ӨГӨХГҮЙ
Манай улсын иргэд хоёр хуваагдсан гэхэд болно. Улсын гэдэг нь учиртай. Казакстаны ядуурлыг бууруулах төсөл хэмээх сүржин нэртэй сүлжээний байгууллага захын нэг суманд хүртэл хүрсэн учраас ийнхүү хэлэв. Хууль, хяналтын байгууллагаас тус сүлжээний захирал Ж.Маратыг баривчилж, “Жи Тайм” сүлжээний залилан гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа боловч тус сүлжээнд элсэхийг уриалсан мэдээлэл фэйсбүүк хуудсаар явсаар байгаа юм. Тэр бүү хэл “Жи Тайм бол яалт ч үгүй үнэн. Хүн өөрөө хичээвэл хэдэн ч удаа авч болно
Цалингаа хүлээгээд байж бай. Баяжих сэтгэлтэй нь баяжина” гэх мэтчилэн иргэдийн санаа бодлыг эргүүлсэн мэдээлэл ч тасрахгүй үргэжилж, “Жи Тайм” сүлжээнд нэгдэхийг уриалсаар байгаа нь хэн бүхний нүдэнд ил буй. Тиймээс манай сурвалжлах хэсэг “Жи Тайм”-ын сургалтын хэд хэдэн байранд очиж, цахим ертөнц дэх шуугиан үнэн эсэхийг сурвалжилсан юм. Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд “Найман шарга”-ын ойролцоо байрлах “Арга билэг” төвд оффистой “Дэм дэмэндээ” гэх “Жи Тайм”-ын сургалтын байрыг зорив. Биднийг очих үед сүлжээний ажилчид гэх дөрвөн залуухан бүсгүй сууж байлаа. Тэднээс энэхүү сүлжээнд яаж хамрагдах талаар асуувал “Одоохондоо манай байгууллага шалгагдаж байгаа.
Тиймээс хүн элсүүлэхгүй. Шалгагдаж дуусчихвал удахгүй хүнээ элсүүлнэ. Цахим ертөнцөөр худал, үнэн мэдээлэл тарснаас болж манай байгууллага шалгагдаж байгаа. Тийм учраас элсэлтийн хугацаагаа түр зогсоохоор болсон” хэмээн бидэнд тайлбарласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Жи Тайм”-тай холбоотой мэдээлэл гарснаас хойш тус сургалтын төвд бүртгэлтэй “Жи Тайм”-ын гишүүдийн ихэнх нь гарах өргөдөл өгсөн ажээ. Энэ тухай “Зарим нэг гишүүд өргөдөл өгөөд сүлжээнээс гарсан. Харин үлдэх хүн олон байгаа. Үлдсэн нь хэвийн ажилладгаараа ажиллаад явна.
Харин мөнгөний хувьд бол бид буцааж өгөхгүй. Анхнаасаа ярьж тохироод хоёр хүнээ олж чадна гэсэн итгэлтэй л хүн орсон. Хэрвээ үнэхээр чадахгүй бол нэг удаа өөр хүнд шилжүүлэх боломжтой байдаг” гэв. Мөн “Жи Тайм” сүлжээний олон салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон хүн сүлжээнд нэгдсэн талаар цухас дурьдсан юм. Хаана байдгийг нь лавлаж асуухад тодорхой юм хэлэхгүй цааргалангуй хариулж байв. Ямартай ч тус сүлжээний сургалтын газрууд одоогийн байдлаар шалгагдаж байгаа учраас хүн элсүүлэлгүй, үйл ажиллагаагаа түр зогсоосон аж.
…Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” сүлжээний захирал Ж.Марат гишүүддээ машин гардуулах зорилгоор Монгол Улсад сүр дуулиантай ирсэн хэдий ч эдүгээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Одоогоор Казакстан улсын иргэн Ж.Марат Монгол дахь “Жи Тайм”-ын гишүүдийн тусламжтайгаар зургаан тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлсэн аж…
Ингээд бид 13 дугаар хороололд байрлах бас нэгэн сургалтын төвийг зорьсон ч хоосон хаалга мөргөсөн. Гэхдээ бид энд тус сүлжээний хохирогч болчихоод буй 28 орчим насны эрэгтэйтэй таарсан юм. Тэрбээр “Би “Жи Тайм”-д анх 2.3 сая төгрөгөөр элссэн. Намайг сургалтад суух үед хоёр сая төгрөгөөр элсээд 20 сая болгож авах боломжтой гэж байсан. Тэгэхээр нь элсчихсэн юм. Гэхдээ худал, луйвар гэдгийг нь мэдсэн. Доороо заавал хоёр хүн элсүүлэх ёстой болохоор болохгүй бол дүү нараа элсүүлдэг юм уу гэж бодож байсан. Гэтэл мэдээгээр “Жи Тайм” иргэдийг луйвардаж байна гэж гарсан.
Тэгээд л больсон доо. Анх орохдоо тушаасан хоёр сая төгрөгөө ч авч чадаагүй. Уулзах гээд иртэл хаалттай байна” гэв. Ямартай ч тус сүлжээний сургалтын төвүүд мөрдөн байцаалтын улмаас үйл ажиллагаагаа түр завсарлаад байгаа аж. Гэхдээ зарим гишүүд нь “Жи Тайм” луйвар биш” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд хүргэсээр байгаа юм байна.
“ЖИ ТАЙМ”-ЫН ЗАХИРАЛ Ж.МАРАТЫГ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭВ
Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” сүлжээний захирал Ж.Марат гишүүддээ машин гардуулах зорилгоор Монгол Улсад сүр дуулиантай ирсэн хэдий ч эдүгээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Одоогоор Казакстан улсын иргэн Ж.Марат Монгол дахь “Жи Тайм”-ын гишүүдийн тусламжтайгаар зургаан тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлсэн аж.
Түүнийг саатуулж байгаа хэдий ч дансан дахь мөнгөө Казкастан улс руу шилжүүлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Монгол Улсын Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4 дүгээр заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно хэмээн заасан байдаг. Тиймээс түүнд хүнд ял онооно хэмээх яриа иргэдийн дунд тархаад буй. Гэвч энэ талаар хууль, хяналтын байгууллагынхан ямар зүйл ангиар хэрэг үүсгэх нь тодорхойгүй байгаа гэх шалтгаанаар олон нийтэд мэдээлэл хийхгүй байгаа юм. Харин энэ талаар энэ сарын 21-нд Zaluu.com сайтад Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт хоёр эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Сүлжээний бизнес нэрийн дор иргэдээс богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, байртай болгоно, машинтай болгоно, гадаадад аялуулна гэх зэргээр бусдын итгэлийг олж залилан мэхэлж авсан үйлдлүүд тогтоогдон шалгагдаж байна.
Сүлжээ нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газар болгон хууль бус гэж ойлгож болохгүй. Богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, урамшуулал олгоно, байртай болгоно гэх зэрэг нь залилангийн шинжтэй байдаг” хэмээн тайлбарласан байна. Ямартай ч сүлжээний бизнесийн удирдлагуудын хийсэн үйлдлээс харахад 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар хэрэг үүсгэх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Одоогийн байдлаар УМБГ-т өргөдөл гаргах “Жи тайм” сүлжээний хохирогчид нэмэгдсээр байгаа гэнэ.
Хэрэв “Жи тайм” сүлжээний хохирогчид өргөдөл гаргахаар бол өөрийн гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, уг сүлжээнд элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас зэргийг Улсын мөрдөн байцаах газарт авч очих юм байна. Түүнчлэн сүлжээнд элсэх үедээ төлсөн мөнгөний баримт болон авсан урамшуулалтай холбоотой баримтыг бүрдүүлж очих шаардлагатай ажээ.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ ВЭ
Дээр хэлсэнчлэн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар Монгол Улсад пирамид хэлбэрийн бизнес эрхлэхийг хориглосон байдаг. Гэвч манай улсад удаан жилийн настай Орифлэйм, Эвон гэх мэтчилэн сүлжээнүүд оршин тогтносоор байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз. Энэ төрлийн бизнес эрхлэхийг хориглосон хууль, эрхзүйн зохицуулалт байсаар байгаа ч бодит амьдрал дээр иргэд хохирогч нь болсоор байгаа юм.
Эдийн засгийн хямралтай үед хоногийн хоолоо залгуулахын төлөө “Жи тайм” мэтчилэн сүлжээний бизнест элсэж байгаа хүмүүсийг ч буруутгах аргагүй. Хууль нь байгаа хэдий ч хэрэгжихгүй болохоор захын нэг улсын иргэн орж ирээд улс даяар нь хохирогч болгож байна. Хэтрүүлээд хэлэхэд манай улсын найман настай балчираас 80 настай буурал хүртэл “Жи тайм” сүлжээнд элсэх дөхжээ. Цаашид энэ төрлийн сүлжээний луйварт анхаарал тавихгүй бол ядуу монголчуудын ядарсан сэтгэлгээгээр тоглох харийн иргэд олон гарч ирэх вий.
Монголын мэдээ
Н.Батзаяа, З.Мөнхсувд, Б.Алтанбагана
URL: