Шуурхай: “Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас цагдан хорьжээ

7850

АТГ-аас “Хөгжлийн банк”-ны томоохон зээлдэгчдийг шалгаж эхэлсэн талаарх гараад байна.  Тодруулбал УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалууд хэлж байна. Тэгвэл  зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар  шалгагдаж байгаа гэх Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг дөнгөж сая АТГ-аас цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн байцааж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг  “Хөгжлийн банк” -ны шалгалтаар илрүүлсэн тэрбутын  зээлийн асуудлаар шалгаж эхэлсэн байна.  Улмаар тус банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүд болон томоохон зээлдэгчдийг ил болгоод байсан юм. Тэгвэл тэдгээр зээлдэгчдийг АТГ-аас шалгаж эхэлсэн нь энэ юм.

Fact.mn


URL:

Нэр: зочин Огноо: 21 February 2017

Маш зов шоронд орох естой луйварчид дараан элбэгдорж сайханбилэг баярцогт баярцогт батуул баатар нар ялтан болох естой шд шд шударга баатар! !!!!!!!!

Сэтгэгдэл бичих