70 настай өвгөн нэг сарын хугацаанд юу хийв

Tramp_6671882537201702210651Цагаан ордонд Д.Трамп гэх 70 настай өвгөн эзэн суугаад нэг сарын хугацаа өнгөрчээ. Тэрээр ерөнхийлөгчийн ажлаа авсан өдрөө л зарлиг гаргаж, оройхон гарч ширүүнэ дайрахаар шийдсэн юм.

Энэ нэг сарын хугацаанд юу амжуулсан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд сонирхож эхэллээ.

Тэрээр засаг захиргааны эхний нэг сард худалдааг хамгаалах бодлого явуулж, лалын шашинт долоон улсын ард иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон болон Цагаан ордны албан хаагчийн үүсгэсэн асуудал зэрэг дуулиан шуугиан, эсэргүүцэл дагуулсан үйл явдлаар дүүрэн өнгөрсөн.

Үүний зэрэгцээ “Миний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогууд эерэг нөлөө үзүүлж байгаа” гэж тэрбээр өчигдөр үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэжээ. Тэрбээр цааш хэлэхдээ “Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойших эхний хэдэн долоо хоногийн хугацаанд бид хэрэгцээгүй дүрэм журам, хоригийг цуцалж, ажлын байр бий болгох арга хэмжээнүүдийг авсан” гэсэн байна.

Д.Трамп тангараг өргөснийхөө дараахан худалдааг хамгаалах бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэрбээр “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан билээ. Үйлдвэрүүдээ гадаад улс орнууд руу шилжүүлсэн компаниуд АНУ-д бүтээгдэхүүнээ борлуулсан тохиолдолд “хатуу шийтгэл” ногдуулна гэж тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт анхааруулсан юм. Д.Трамп Их Британи, Япон, Канад болон Израилийн удирдагчидтай Цагаан ордонд хоёр талын Дээд хэмжээний уулзалт хийж, “АНУ холбоотнуудтайгаа харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх болно” гэж цохон тэмдэглэсэн.

Тэрбээр АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улс дахь өөрийн хувийн амралтын газартаа Японы  Ерөнхий сайд Шинзо Абэг урьж, түүнтэй хамт гольф тоглосон юм. Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг 90 хоногийн хугацаатайгаар хориглох зарлигийг Д.Трамп гаргасантай холбоотойгоор өнгөрсөн нэг сарын хугацаанд АНУ-д төдийгүй гадаад улс орнуудад хүмүүс эсэргүүцлээ илэрхийллээ. Эсэргүүцлээ илэрхийлэгчид түүний энэ арга хэмжээг “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсанаас өөрцгүй хэрэг” гэж тодорхойлов.

Гэхдээ улс улсын шүүх түүний энэ шийдвэрийг хүчингүй болгоод байгаа юм. Цагаан ордны албан хаагч асуудал үүсгэснийг Америкийн эх сурвалжууд мөн онцолж байна. Д.Трампын хамгийн ойрын туслахуудын нэг болох Майкл Флинн АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө ОХУ-ын Элчин сайдтай утсаар ярьсны улмаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн суудлаас огцорсон билээ. Д.Трампыг дэмжигчдийн тоо АНУ-ын өмнөх төрийн тэргүүн нарынхаас харьцангуй цөөн байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүн харуулж байна. Олон нийтийн дунд санал асуулга явуулдаг “Gallup” компанийн мэдэгдсэнээр, Д.Трампыг дэмжигчдийн тоог өмнөх ерөнхийлөгч нарынхтай харьцуулахад дунджаар 20 гаруй хувиар цөөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих