“РИО ТИНТО” МОНГОЛ КОМПАНИЙН ГАЗРЫГ БУЛААЖЭЭ

1473399818_1h04nttebi68l3peka878oslj6Энэ хэрэг бүр 2010 оноос эхтэй. Монголд төдийгүй дэлхийд том тооцогдох уурхай гэгдэх Оюутолгойнхон 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт дайран орж, гүний усны худаг, байгууламжаа барьж эхэлжээ. Тухайн үедээ Монгол компанийнхан тэдэнд анхааруулан хууль журмаа сануулсан ч Оюутолгойнхон хүч түрэн говийн уурхайн хувьд зүрх нь болсон гүний усны байгууламжаа барьж босгон эдүгээ хүртэл эзэн нь юм шиг ашигласаар байгаа. Монголын үндэсний компанийн лицензтэй газарт хүч түрэмгийлсэн энэ хэрэг шүүх хуулийн байгууллагаар шат дараалан явсаар саяхан буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн Монголын компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргажээ.

Хэрэг явдлыг дурдвал: Монголын нэр бүхий компани ном журмын дагуу 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан газарт дээр дурдсанаар “Оюутолгой” ХХК-ийн амин чухал хэрэгцээ болсон цэвэр усны гол түшиц газар байсны учир хүчээр гүний усны байгууламжаа барьж, 2011 оны тавдугаар сард хууль зөрчин байж Монгол компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож. Энэ зуур Өмнөговь аймагт 263,730 га газрыг Оюу толгой төсөлд зориулан тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоол гарч 2011 оны долдугаар сард нийслэлийн Захиргааны шүүхийн 300 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх шийдвэр гаргасан гэх мэтээр маргаан үргэлжилсээр дахин захиргааны хэргийн шүүх Засгийн газар хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргаад байна. Мэдээж үүний цаана Засгийн газар яагаад “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг ийн улайран хамгаалав гэдэг асуудал гарч ирнэ.

Монголын төр хэнд үйлчилдэг вэ?

Өмнөх үйл явдлыг тодотгоход:Дээр дурдсан шүүхээс тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан учраас сэргээх шийдвэр гарсныг тухайн үед хэлэхэд Ашигт малтмалын газрынхан “Дээрээс танайхыг сэргээхгүй байх чиглэл ирсэн” гэсэн үг хэлж, шүүх хуулийг эс тоомсорложээ. Энэ зуур Оюутолгой хэдийнэ ус дамжуулах байгууламжаа барьж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болчихсон байв. Хууль журмын дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Оюу толгой” ХХК-ийн гүний усны худгууд болон барилга байгууламж барихдаа эрх бүхий компанитай зөвшилцөөгүй, хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул барилга байгууламжийг Улсын комисст хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн ч мөн хэн ч тоомсорлосонгүй.

Хаана байна, “Рио Тинто”-гийн бизнесийн соёл

Дээр өгүүлсэн Монголын компанийн  тусгай зөвшөөрөл бүхий газрыг Оюутолгойн тусгай хэрэгцээт авах тухай тушаалыг Засгийн газраас гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Батболд гарын үсгээ зурж байжээ. Оюутолгой бол Монголын бүр дэлхийн хэмжээний орд газар, бүтээн байгуулалт гэдэг утгаараа төр засаг нь хүртэл хөл алдан гүйж, тусгай хэрэгцээг нь хангаж байж. Гэхдээ Монголын компаниа ингэж дээрэлхэж, дээрэмдэж болох уу?

“Рио Тинто” олон улсын хэмжээний компани гэдгээрээ бизнесийн соёлыг дээдэлнэ гэдэг. Гэтэл ийм маргааныг үл тоомсорлож болох уу. Дашрамд сануулахад дээр дурдсанаас гадна мундахгүй олон хууль дүрэм зөрчсөн, зохих байгууллагуудын тодорхойлолт шийдвэр болон маапаантай асуудлууд байгаа бөгөөд өмнөх болон одоогийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд яагаад “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг улайран хамгаалах болсон талаар ноцтой асуудлууд дэгдэж болзошгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих