Трамп Америкийн хэд хэдэн хэвлэлийн ард түмний дайсан гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн албан ёсны твиттерт телевизийн NBC, ABC, CBS, CNN суваг болон “The New York Times” сонинг америкийн ард түмний дайсан хэмээн жиргэжээ. Хуурамч мэдээлэл тараадаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд / The New York Times, NBC, ABC, CBS, CNN/ нь миний дайсан биш, америкийн ард түмний дайсан юм” хэмээн АНУ-ын тэргүүн бичсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Трампаас сэтгүүлч үндэсний аюулгүй байдлын зөвлөх, шадар туслагч Майкл Пэлнийг нь огцрох тухай мэдээлэл тарсан тухай асуухад “хэвлэлийнхэн өөрийн олон уншигчид худал мэдээлэл цацах нь хууль бус үйлдэл гэдгийг сануулья” хэмээн хэлсэн гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: