Хугацаа нь дууссан хар чавга, үзэм борлуулж байжээ

75d16e45ab3314afgreatСар шинийн баяр дөхөж буй энэ үед иргэдийн хэрэгцээг далимдуулж чанаргүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдах нь нэмэгджээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас зах, худалдааны төвүүдэд шалгалт хийсэн аж. Шалгалт 14 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 82 аж ахуйн нэгж, 226 худалдаа эрхлэгчийн борлуулж буй бүтээгдэхүүнийг шалгажээ. Шалгалтаар нийт 265 зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган”, “Барс II” захын худалдагч нар БНХАУ, ОХУ-аас импортолсон, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан үзэм, хар чавга, ястай чангаанз зэргийг худалдаалж байсныг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн иргэн О хэвийн боов гэртээ хийж, Гандантэгчэнлин хийд орчим зарж байжээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд баталгаатай газраас хүнсний бүтээгдэхүүнээ авахыг анхаарууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих