УИХ-ын гишүүн С.Жавхлан татварын асуудалд оров
УИХ-ын гишүүн С.Жавхлан уран бүтээл туурвиж, тоглолт хийж байхдаа олсон орлогоосоо улсад хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй гэх асуудлаар энэ сарын 17-нд Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар оржээ. Энэхүү хурлаар түүний орлогын тайлантай танилцаж, уран бүтээлчээр ажиллаж байхдаа олсон орлогоос нь улсад төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна.
Хэрэв тэрбээр оногдуулсан татварыг төлөхөөс татгалзвал дансаа хаалгах, орлогоо татварт шууд хураалгах хүртэл арга хэмжээ авахуулж магадгүй аж. Гэхдээ С.Жавхлан ҮТЕГ-ын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мөн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэнэ.
Эх сурвалж: wikimon.mn
URL: