Н.Энхбаярыг дэмждэг О.Магнай АН-ын гал тогоог хариуцах уу?

148756220258aa65da292bfАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилоод байсан. Тэгвэл түүний оронд О.Магнайг  томилсон гэх мэдээлэл АН-аас гадагшлах болов. Харин О.Магнайгийн  тухайд одоогоор уг мэдээлэлтэй холбогдуулж тайлбар хийгээгүй байна. Үнэндээ бол иргэний хөдөлгөөнөөр дээвэр хийн Монголын улстөрд анх хөл тавьсан О.Магнай АН-ын дээвэр дор хоргодох болоод арваад  жил өнгөрч буй.  АН-ын дээвэр том шүү хэмээн телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж яриад сууж байсан  О.Магнайгийн тухайд эхнээсээ тийм нэг тэмцэгчийн имижтэйгээр олонд танигдсан болоод ч тэр юм уу, чимээгүй дуугүй байгаад байхаар  хүмүүс үгүйлээд эхэлдэг шиг байгаа юм. Гэхдээ О.Магнай цаагуураа бас чамгүй хорчин байж болзошгүй мэдээллүүд өнгөрсөн хугацаанд гарч ирсээн. Мөрдөн байцаагчид Б.Тулгын цүнхнээс Н.Энхбаярын нууц ажиллагааны төлөвлөгөө гэгчийг олсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн түүний стратегийн өмгөөллийн ажлын төлөвлөгөө гэх хүснэгтэд О.Магнай, А.Баатархуяг, Г.Уянга нарын нэр дурайж буй нь хэн хүнийг нүд чихийг сортойлгоход хүргэж байв.

Хэдийгээр О.Магнай тэрхүү мэдээллийн хариуд “Яахав дээ, нийгэмд зөв зүйл ярьдаг, төрд байгаа олигархи бүлэглэлийн эсрэг тэмцдэг бүх хүнийг нэг хайрцагт оруулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл гэж харж байна.”  хэмээн хэлж байсан ч, хэрэг дээрээ бол С.Молор-Эрдэнэ гэгч нөхрөөр дамжуулан Н.Энхбаяртай холбоо тогтоон нарийн ширийн асуудлууд ярилцчихсан л байсан гэх мэдээлэл гарч байв. Түүний хамтран зүтгэгч Г.Уянгын тухайд ч тэр Н.Энхбаярт зүтгэж явсан, бас эсрэг юм хийж явсан хүний хувьд ямар нэг хэмжээгээр харилцаагаа хадгалж ирсэн нь тухайн үед ойлгогдож байлаа. Тэгээд хожим нь яалаа даа, Шударга ёс эвслээс УИХ-д суусан. Харин одоо өөр намын дарга.

О.Магнай бол ор үндэсгүй зүйл гэж яриад байдаг тэр төлөвлөгөөний талаар тухайн үед Б.Тулгыг суллуулахаар тэмцэж байсан “Шударга ёс” хуульчдын эвлэлийн гишүүн Э.Эрдэнэжамъян “О.Магнай, Б.Тулга бид нар сууж байгаад стратегийн төлөвлөгөөг гаргасан” гэж хэвлэлд ярьсан байдаг юм.  Харин О.Магнай хариуд нь  “-Тэр залуу ямар зорилгоор ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй байна. Г.Уянга, А.Баатархуяг нараас энэ талаар тодруүлахыг зөвлөх байна.” хэмээн өөрөөсөө эвтэйхэн бултуулаад л сууж байсан нөхөр дөө. Гэхдээ бас болоогүй, Н.Энхбаярыг эвтэйхэн шиг дэмжээд үг дуугарчихаа бас мэддэг нөхөр л дөө. Ямартаа л   Н.Энхбаяр нийгэмд өөрчлөлт хийх цаг болсныг хэлж ярьж байгаатай холбоотойгоор үгээ хэлэхдээ “-Тэр хүний сонинд өгсөн ярилцлагыг уншиж байхад хувьсгалын шинжтэй өөрчлөлтийг дэмжиж байгаа нь ажиглагдсан. Үүнийг сайшааж байгаа. Энэ нь Н.Энхбаяртай нэгдэнэ гэсэн үг биш. Энэ нийгэмд олон өнцөг байгааг хэлээд байгаа шүү дээ.” гэсэн байдаг. За харин Н.Энхбаяртай ойртож танилцсан талаараа хэлэхдээ  “-Хувьсгалт бүлгийн зөвлөлийн уулзалт хийж байхад С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяртай хамт ирсэн. С.Молор-Эрдэнэтэй хувьсгалт үзэл санааны асуудлаар санал солилцож байхдаа Н.Энхбаяр гуайтай танилцаж байлаа. Сүүлд санал солилцож хэд хэд уулзсан.” гэсэн байдаг. Түүнчлэн “-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг бид хангалттай шүүмжилж байсан. Яахав, тэр хүнийг хаан байхад үүдэнд нь байсан хэдэн нөхдүүд боорлож байхад бид нэрмээс болж янз бүрийн юм ярих утгагүй биз дээ. “ гэж байв.

Тэгэхээр иймэрхүү хувьсгалч өнгө аясаар хэлж ярьдаг О.Магнай ШӨХТГ-ын даргаар хэсэг хугацаанд ажиллаж, бас чамгүй хэл ам татласан. ШӨХТГ-ын 9 улсын байцаагчийг  ажлаас нь чөлөөлчихөөд, халсан тушаалынхаа эх хувийг өгөлгүй өөрөө гадаад руу явсан тухай ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийж байв.  ШӨХТГ  нь нийт 19 улсын байцаагчтай байсан бөгөөд чухам юунаас болж ажлаас халагдсан талаар  тэдгээр хүмүүсээс тодруулахад, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэдэг.  Гэтэл тэдний дотор ганцхан сарын өмнө байгууллагынхаа шилдэг ажилчин, төрийн дээд одон медалиар саяхан шагнагдсан 3-34 жилийн ажлын туршлагатай хүмүүс байгаа гэдгийг халагдсан хүмүүс хэлж байсан юм даг.

За харин өөрөө ШӨХТГ-аас явахдаа уг шалтгаанаа Шадар сайд  У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж байв.

О.Магнайгийн тухайд  төрийн түшээ болох хүсэл сонирхол өндөр хувиар байдаг гэдгээ өнгөрсөн сонгуулиар баталгаажуулсан нэгэн. Иргэдийн амьдрал ахуй тааруу байж болно, галдаа хийх нүүрсгүй байгаа байж болно, гэсэн ч иргэдийн амьдрал ахуйг угтах жилүүдэд өөдөлж дэвжихэд тустай том харсан алхмуудыг хийж чадах тийм л зөв хүмүүсийг иргэж хүсч байгаа нь үнэн шүү дээ. Гэтэл иргэдийн өнөө маргаашийн жаал жуул хэрэгцээн дээр дөрөөлж, нүүрс тарааж, өвгөд хөгшчүүлийн сэтгэлийг татах гэж өвлийн өмд тарааж,  Цонжинболдогт аваачиж салхинд гаргаж, гарын бэлэг тарааж,  заримд нь савтай сүү бэлэглэсэн талаар нь хүмүүс хэлж ярьцгааж байсан.  Ер нь бол сонгогчдын итгэлийг олох гээд алдчихсан О.Магнай АН-ын гол тогоог удирдах болсон эсэх асуудлаараа мэдээлэл хийнэ биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: zochin Огноо: 20 February 2017

ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ ЧИ ӨӨРӨӨ ГОМОГООС БОЛЖ АНХ МАНАЙ БАЙРАНД ЭНЭ АСУУДЛЫГ ЭХЛҮҮЛЭЭ БИЗ ДЭЭ

Нэр: Тага Огноо: 21 February 2017

Энхбаяр сайн ч юмтай муу ч юмтай Эрдэнэ адилхан тэд олон түмний итгэл авч төрийн өндөр алба хашсан Магнай залуу хүн АМЖИЛТ

Нэр: Тагарваа Огноо: 21 February 2017

Олон түмний сонголтоор гарсан улс төрчдийг МИАЛДАГ зангаасаа сал. Мөхөх үндэстэнд хоосон цэцэрхэх, мэдэмхийрэх сонголтдоо эргэлзэх хүний төлөө амьдарч байгаа юм шиг үйлдэлээ ЗОГСОО

Нэр: зочин Огноо: 21 February 2017

Магнай алзахгүй ээ,тууштай шудрага хүн дээ.Хүрэлсүх дарга нь болоход ёс суртахуун таарахгүй гээд шууд ажлаа өгсөн.Одоо энэ хэдэд тийм өөртөө итгэлтэй хүн байхгүй л болов уу

Нэр: зочин Огноо: 21 February 2017

Зов хунээ дэмжиж байвал ард тумэн ч дэмжинэ н энхбаяр ледер хун хэн ч н энхбаярыг гуйцэхгуй шуу !!!!!

Сэтгэгдэл бичих