Оросын шинэ баллистик пуужингийн хувьд АНУ-ын хамгаалалт юу ч биш
Орост боловсруулж байгаа тив хоорондын шинэ баллистик пуужин АНУ-ын ямар ч хамгаалалтыг давж гарч чадна гэж тус орны ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин ярив. Тэр телевизийн “Россия 1” сувгийн “Воскресный вечер” нэвтрүүлгээр ингэж мэдэгдсэн байна.
Одоо оросын цөмийн тогтоон барих хүчин янз бүрийн пуужин, түүний дотор “хуучин зөвлөлтийн сонгодог “Воевод” пуужингаас бүрдэж байгаа юм гэж Рогозин тайларлажээ. “Эдгээр пуужингаас маш их эмээдэг, энэ пуужингууд тун найдвартай” гэж тэр хэлсэн байна.
Удахгүй армид очих шинэ пуужин АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах өнөөдрийн, маргаашийн, түүний цаад өдрийн хамгаалалтыг ч сэт татаж чадна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Оросын стратегийн цөмийн хүчин пуужингийн “Сармат” гэдэг шинэ цогцолборыг хүлээж авна гэж 2016 оны арванхоёрдугаар сард мэдээлж байсан юм.Энэ цогцолбор нь зөвлөлтийн “Р-36М2 “Воевод” пуужинг орлоно.
“Сармат” пуужин ямар ямар онцлогтойг зарлахгүй байгаа ч,цэргийнхний мэдэгдэж байгаагаар,ашигтай ачаалал нь 10 тонн орчим ажээ.“Воевод” цогцолборын 15А18М пуужин 211 тонн жинтэй бөгөөд ашигтай ачаалал нь 8,7 тонн аж.
С.Инда
bataar.mn
URL: